Дэлхийн улс орнуудад аж үйлдвэржсэн нийгмээс мэдээллэлжсэн эринд шилжих үйл явц улам эрчимжиж, нийгмийн баялаг, үнэт зүйлсийг бүтээх эх сурвалж нь мэдлэг, мэдээлэл гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны технологийг өргөнөөр нэвтрүүлэн ашиглаж байна. Дэлхийн олон орон мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг бий болгох үндэсний хөтөлбөрийг дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа билээ. Олон улсад \”Цахим засаглал”–ыг мэдээлэл, харилцаа холбооны технологийн тэрүүлэх 30 чиглэлийн нэг гэж үздэг бөгөөд төр төвтэй нийгмийг иргэн төвтэй нийгэм бий болгохын тулд төрийн үйлчилгээг иргэд хурдан шуурхай хүргэж, тухайн улсын өнцөг булан бүрт боловсронгуй, үр өгөөжтэй, хүртээмжтэй, ил тод байдлыг хангаж, төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцох бололцоог бүрдүүлэх арга хэрэгсэл гэж үздэг байна. Харин Монгол Улсад \”Цахим засаглал” хэрхэн хэрэгжиж буй талаар \”Үндсний Дата Төв” УТҮГ, \”Гааль, Татварын Мэдээллийн Технологийн Төв” хамтран 4 цуврал нэвтрүүлэг бэлтгэсэнтэй танилцана уу.
1. \”Аз жаргалын хэмжүүрт IT –ийн нөлөөлөл”
2. \”Мэдээллийн технологид суурилсан Үндэсний хөгжлийн амбиц”
3. \”Инженерчлэлийн итгэл хийгээд Хүний нөөцийн бодлого хөгжүүлэлт”