Цагдаагийн Ерөнхий газраас цаг үеийн
асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, наймдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсад
аялж байгаад бусдын гарт амиа алдсан гадны жуулчны талаар мэдээлэл хийв.
Их Британи улсын иргэн Став Неш гэгч бусдад
дээрэмдуулж, улмаар цээжин тус газраа хутгалуулж амиа алдсан гэх мэдээлэл байна. Тэрээр
Завхан, Архангайн нутгаар явган аялж, шүхрээр нислэг үйлдэх зорилготой нэг
найзынхаа хамт иржээ. Гэвч найз нь шүхрээр газардах үедээ нуруундаа гэмтэл авч
аяллаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон байна. Харин Стив Неш ганцаар аяллаа
үргэлжлүүлж яваад ийнхүү бусдын гарт амь насаа алдаад байгаа аж.
Хэрэгт холбогдуулж хоёр хүнийг шалгаж
байгаа тухай мэдээллээ.
Үндэстэн агентлаг