Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дуучин, профессор Н.Норовбанзад агсны нэрэмжит уртын дууны баярт БСШУС-ын сайд Ж.Батсуурь оролцлоо.
Тус арга хэмжээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, \”Норовбанзад сан”-гийн тэргүүн Б.Дэлгэрмаа, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, СУИС-ийн реактор Э.Сонинтогос нарын холбогдох албаны хүмүүс байлцав. Н.Норовбанзад агсны мэндэлсний 85 жилийн ойн хүрээнд түүний нэрэмжит \”Олон улсын уртын дууны анхдугаар уралдаан”-ыг зохион байгуулжээ. Тус уралдаанд гадаад, дотоодын нийт 200 гаруй уран бүтээлч оролцсон байна. Мөн энэ өдөр\”Дуулим хорвоод дуулах гэж төрсөн минь” ном, \”Уртын дууны хатан хаан” цомгийн нээлт болсон бөгөөд хүрэлцэн ирсэн хүндэт зочдод дээжийг нь гардууллаа.