Их аварга Хакүхо М.Даваажаргал мэс засалд оржээ. Тэрээр энэ удаагийн башёг бэртлийн улмаас өнжихөөр болсон юм. Өнгөрсөн долдугаар сарын тэмцээний үеэр баруун хөлийн эрхий хуруугаа гэмтээсэн. Улмаар наймдугаар сард уг гэмтэл нь сэдэрч, аки башёг өнжихөд хүргэсэн юм.
Түүний эрхий хурууны яс бяцарсан байсан бөгөөд эмч нар өнгөрсөн хугацаанд яаж бэлтгэл хийж алхаж байсныг нь гайхсан гэнэ. Мэс засал амжилттай болж бяцарсан яснуудыг авсан байна. Их аварга Хакүхо 2007 онд ёкозүно цол хүртсэнээсээ хойш анх удаа тэмцээнийг бүрэн өнжиж байгаа нь энэ юм.
Үндэстэн агентлаг