Коронавирусийн тархалтыг зогсоохын тулд Италийн засгийн газрын зүгээс сүүлийн 2 сарын хугацаанд буюу 3~р сарын 9~нөөс хойш зоогийн газар, кафе тэргүүтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа нь гудамжинд хүмүүсийн хөл татрахад хүргэсэн. Үүнээс үүдэж цахлай шувуунуудад хоолны үлдэгдэл олж идэхэд хүндрэлтэй болоод байна.
Тор Вегагийн нэрэмжит Ромын Их Сургуулийн амьтан судлаач Bruno Cignini~ийн Corriere della Sera сонинд өгсөн ярилцлаганд, цахлай шувуунууд нь эргээд өөрсдийн төрөлх араатан шинжиндээ шилжиж эхлээд байгаа аж.
“Тэд Тибер гол дахь загаснуудаар зогсохгүй тагтаанууд болон бусад жижиг шувуунуудыг ангуучилж байна. Аз болоход, тэд мөн хархнуудаар хооллож байгаа юм. Бид өөрсдийн хэв маягийг өөрчилж байгаатай адил амьтад ч мөн адил өөрчлөгдөж эхэлсэн.”
Ром хот дахь цахлайнуудын тоо толгой мянга мянгаараа өсч байгаа бөгөөд оршин суугчид болон жуулчдын гар дээрээс хоол хүнс шүүрч эхэлсэн нь иргэдийн санааг зовоож буй хүчин зүйлсийн тоонд ороод байна.