Дэлхийн 1,2-р дайнд АНУ-ын зэвсэгт хүчин 200 мянга гаруй шууданч тагтаа ашигласны нэг нь болох Шер Ами тагтаа 1-р дайны үед Франц дахь Америкийн тусгай салаанд мэдээ дамжуулагчаар ажиллаж байв. Энэхүү тагтаа холбоотны хүчинд олон орны дунд онц чухал зурвасууд зөөсөн гэдэг.Гэвч сүүлчийн зурвасаа хүргэх замдаа дэлбэрэлтэнд өртөж цээж хөлөндөө хүнд шархадсан ч үүргээ умартаагүй гавъяатай.
Франц цэргүүд амиа дэнчинд тавин байж авчирсан цусанд будагдсан зурвасыг нь түүний тасрах дөхөж санжигнасан хөлийн үзүүрээс авчээ.Тэрхүү гайхамшигтай зурвас сураггүй болсон гэж үзэж байсан 194 цэргийг дайсны бүслэлтээс аварсан байна. 1919 онд амьсгал хураасан Шер Ами бол Францын зэвсэгт хүчний хүндэт тэмдэг хүртсэн цорын ганц амьтан төдийгүй түүний нэг хөлгүй чихмэл өдгөө Вашингтон хот дахь Америкийн үндэсний түүхийн музейн “Дайнд оролцсон Америкууд” тасгийн үзэсгэлэнд байдаг байна.