Өнөө орой унтахаасаа өмнө бидний санал болгох аргуудыг гэртээ туршаад үзээрэй. Хэрвээ таалагдвал орой болгон заншил болгож өөрийгөө эрхлүүлж байвал ямар вэ? Өдөр бүрийн өглөөг хөөрхөн, сэргэлэн, өөдрөг угтацгаая!
1. Үсэндээ сул долгион оруулахын тулд унтахаасаа өмнө үсээ сүлжиж хонъё.
Жижигхэн жижигхэн долгион оруулах дуртай бол үсээ арай олон хуваагаад сүлжээрэй. Үсийг чинь гэмтээхгүй, цаг хэмнэх арга шүү!
2. Унтахынхаа өмнө нүүрээ торд.
Нүүрний арьс чинь шөнө хамгийн их амарч, арчилгаа авдаг тул тогтмол нүүрээ цэвэрлээд, тэжээлтэй шөнийн тос хэрэглэж байгаарай. Өглөө сэрэхэд чинь арьс чинь амарчихсан, цэвэрлэгдчихсэн байх болно.
3. Биеэ чийгшүүл.
Бүх биеэ. Тохой, өвдөг, хурууныхаа үзүүрийг хүртэл. Өглөө сэрэхэд арьс зөөлөн, анхилуун үнэртэй байхад бие үнэхээр амарчихсан юм шиг болдог.
4. Үсэндээ долгион оруулах бас нэг арга.
Унтахаасаа өмнө үсээ толгойн дээрээ шуугаад унтана. Үс чинь нойтон байвал хэлбэр орохдоо амархан.
5. Арьсандаа эфирийн тосоор тэжээл өг.
Chanel-ийн мейк ап артист Rachel Goodwin: \”Эфирийн тос буюу essential oil түрхээд унтсаны дараа яг л гоо сайханд орчихсон юм шиг болдог” гэж зөвлөж байна.
6. Тос түрхэхийн өмнө
Тос түрхэхийн оронд нүүр будалтын суурь буюу face primer нүүрэндээ түрхээд үзээрэй. Энэ нь арьсанд чинь шингэж энхрий зөөлөн болгохоос гадна элдэв бохирдлоос хамгаалдаг.
7. Үсэндээ үсний маск тогтмол түрхэж байвал сайн.
Үс эрүүл байхын тулд арчилгаа шаардлагатай. Үсний маск худалдаж авч болохоос гадна зарим хүнсний зүйлээр ч гэсэн үсэндээ тэжээл өгч болно. Бидний өмнө нь санал болгож байсан үсний маскийг туршаад үзээрэй:
\”2 ширхэг өндөгний шарыг 3 том халбага оливийн тостой холино. Үсээ хэсэг хэсэгт хуваагаад бэлтгэсэн маскаа үсний угаас үзүүр хүртэл түрхэж массажлана. Түрхэж дуусаад 30 мин үсээ амраагаад шампуниар угаагаарай. Оливийн тос үсийг чинь гялалзсан болгодог бол өндөгний шар үсийг зөөлөн болгодог”
8. Орой унтахаасаа өмнө халуун усанд ороорой.
Зүгээр нэг бүлээн биш, бүр халуун ус. Халуун усанд орсоны дараа арьс гуужих нь гуужиж, цэвэршдэг. Биеийн чинь гадна байгаа бүх л төрлийн бохирдол алга болох болно. Биеийн арьс зөөлөн болж амрахаас гадна нүүрний арьс цэвэрхэн болдог. Үс ч гэсэн зөөлөрнө.
9. Халуун усанд ороод гарсны дараа биеийнхээ арьсыг гуужуулаад чийгшүүлээрэй.
10. Дэрнийхээ уутыг сольцгооё. Атлаасан материал үсийг чинь зөөлөн болгоно!
everyday.mn