Шимтгэлээс чөлөөлсөн хугацаанд өртэй байгаа ААН-үүдэд нэмж алданги тооцохгүй
ХНХ-ын сайд С.Чинзориг “НДШ-ийг зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрт 120 мянган хувиараа шимтгэл төлөгч хамрагдсан. Мөн 39,000 хувийн хэвшлийн ААН тайлангаа өгөөд шимтгэлээс чөлөөлөгдөөд явж байна. Энэ нь тавдугаар сард ч үргэлжлээд явна.
Зарим зөрүүтэй ойлголт байгаа. ААН Нийгмийн даатгалын санд өртэй бол шимтгэлээс чөлөөлөгдөхгүй гэсэн ташаа ойлголт яваад байна. Хуулин дээрээ шимтгэлээс чөлөөлсөн хугацаанд өртэй байгаа ААН-үүдэд нэмж алданги тооцохгүй гээд заачихсан.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг дөрөвдүгээр сараас нэмэгдүүлж байгаа бөгөөд өнөөдрийн дотор нэмээд 70,000 төгрөг хүүхдүүдийн дансанд орно” гэв.
Хүүхдийн мөнгийг манай яамнаас банкууд руу шилжүүлчихсэн
Мөн Сангийн сайд Ч,Хүрэлбаатар “Хүүхдийн мөнгийг манай яамнаас банкууд руу шилжүүлчихсэн. Банкууд хүүхдүүдийн дансанд өнөөдөр, маргаашдаа багтаад хийх байх.
Сонгууль дөхсөн байгааг ойлгож байгаа. Хавар болчихсон байна. Тиймээс нэг зүйл хэлэхээр мушгиад баймааргүй байгаа юм. Бодит бус мөнгө гэж юу яриад байгаа юм бэ, бодитоор 793 тэрбум төгрөгийг зарцуулна” гэсэн тайлбар өглөө.