Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир багш нарын ажил хаялт, цалин нэмэх асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Манай яам нийт урсгал зардлаасаа 10-15 хувь бууруулах ямар бололцоо байна гэдгийг харж байна. Төсвийн байнгын хорооны даргын өрөөнд хуралдаж байна. Энэ хурлаар тэтгэвэр, багш ажилчдын цалинг 15-20 хувь нэмэхэд шаардлагатай эх үүсвэрүүдийг хаанаас яаж гаргаж болох уу гэдгийг ярьж байна.
Бэлэн үлдэгдэл мөнгө бол байхгүй учраас хүүхдийн мөнгөнөөс хасах асуудал ч яригдаж байна. Үүнийг бол зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Сангийн яам Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бууруулах санал оруулж ирж байна. Цалин нэмэхтэй холбоотой хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсэж эхэллээ.
Гэхдээ энэ бүгд ярианы түвшинд л явж байна. Эцсийн шийдвэр биш” гэв.












































































