Боловсрол, эрүүл мэндийн салбарт тэмцэл хөдөлгөөн үргэлжилнэ гэдгийг МҮЭ-ийн холбооноос мэдээллээ.
Өнөөдөр тус холбооны гишүүн байгууллагуудын ээлжит хурал болсон байна. Хурлаар Боловсрол, Эрүүл мэндийн салбарын хамтын хэлэлцээрийн дагуу ажилтнуудын цалин хөлс бодитойгоор нэмэгдэхгүй байгаа төдийгүй, зарим тохиолдолд буурсан гэж талууд үзжээ. Тиймээс уг нөхцөл байдлыг хэлэлцэж, байр сууриа нэгтгэсэн байна.
МҮЭ-ийн холбоо, Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо хамтран 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын Дарга Н.Учрал нарт нээлттэй шаардлага хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл Засгийн газар болон УИХ-ын зүгээс албан ёсны хариу ирүүлээгүй аж.
Тиймээс дараах шийдвэрүүдийг гаргажээ.
-
Үндсэн хуулийн цэцэд нэхэмжлэл гаргах;
-
Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд “Сонирхлын маргаан" өрнүүлэх;
-
Шаардлагатай тохиолдолд тэмцлийг үндэсний хэмжээнд зохион байгуулах бэлтгэл хангахаар тогтсон байна.
Эх сурвалж: Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо







































































