Засгийн газраас багш нарын цалинг үе шаттай нэмэгдүүлэх, орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаар болсон.
Сумын төвд 19 дэх жилдээ ажиллаж буй багшийн цалингийн жишээн дээр авч үзвэл:
- 2025 оны 3 дугаар сард: Үндсэн цалин 1,484,000, нэмэгдэл хөлс 1,305,920, нийт 2,790,000 төгрөгийн цалин авч байжээ.
- 2026 оны 1 дүгээр сард: Үндсэн цалин 50 хувь нэмэгдсэнээр 2,226,000 төгрөгийн үндсэн, 1,371,863 төгрөгийн нэмэгдэл, нийт 3,599,863 төгрөгийн цалин авсан байна.
Олон жил ажилласан сумын багш нарын цалин 2025 онд 2,234,000 төгрөг байсан бол 2026 оны эхэнд 2,865,535 болон өсжээ. Хуулийн дагуу суутгагддаг Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) болон ХХОАТ-ыг хассан дүнгээр тооцоход багшийн сарын цэвэр орлого өмнөх онтой харьцуулахад 631,535 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Эх сурвалж: Боловсролын яам








































































