Гадаадын 46 улсаас 10836 монгол иргэн эх орондоо буцах хүсэлтээ тухайн улс дахь Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газартаа гаргажээ. Улсын онцгой комиссын Шуурхай штабаас хилийн чанадаас монгол иргэдийг татан авах ээлжит ажиллагааг ирэх өдрүүдэд зохион байгуулна гэж ГХЯ-наас мэдээллээ.