Монгол Ардын Намын Бага хурал өнөөдөр цахимаар хуралдаж байна. Бага хурлаар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших хүмүүсээ албан ёсоор тодруулах юм. Эх сурвалжийн мэдээлснээр Орхон аймагт нэр дэвшинэ хэмээн яригдаж байсан МАН-ын Бага хурлын гишүүн Ц.Бат-Энх нэрээ татжээ. Тэрбээр намынхаа сонгуулийн төв штабт ажлын хэсэг ахлан ажиллахаар болж, ийнхүү нэрээ татсан байна.
Ц.Бат-Энх нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч, 2009-2013 онд Орхон аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2016 оноос хойш МАН-ын нарийн бичгийн даргын үүрэгт албыг хашиж байсан юм.