Англи улсын иргэний амь насанд халдсан этгээд гэм буруугаа хүлээсэн гэж ЦЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, Архангай аймгийн Хангай сумын Хэрх багийн нутагт Англи улсын иргэн 53 настай Стив Нэш нас барсан хэрэг гарсан. Хэргийг Архангай аймгийн харъяат Г үйлдсэн болохыг тогтоогоод байна. Г нь 2014 онд гэмт хэрэгт шалгагдаж байгаад 2016 онд тэнсэн авсан. Энэ хугацаандаа давтан хэрэг үйлдсэн нь тогтоогдож шалгаж байна гэж дэд хурандаа Б.Баатархүү мэдээллээ.