• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 16
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    Баавгай айлын гэр нурааж, 146 толгой мал барьжээ

    Ипотекийн зээлийн үлдэгдлийн 108.4 тэрбум төгрөгийг чанаргүй зээл эзэлжээ

    Маргаашаас шахмал түлш борлуулж эхэлнэ

    Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж буй 440 цэгийн байршил

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    УБТЗ-ын Төв эмнэлэг харьяалал харгалзахгүйгээр дурангийн оношилгоо хийж эхэлжээ

    Ц.Цогт: Аппликэйшний зээлийн хэргүүд шүүхийн ачааллыг эрс нэмэгдүүлж байна

  • Улс төр
    Л.Энх-Амгалан: АН-ын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төрөөс 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна

    “А.Намсаманд ШШГЕГ-ын харьяа асар их нөөцтэй нүүрс, гантигийн ордыг Засгийн газарт оруулж өг, хамтарч авлига хийе гэж миний өрөөнд орж ирсэн”

    Н.Учрал: Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг ажлаас чөлөөлж байна

    Л.Оюун-Эрдэнэ: Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгож унасан. Одоо Н.Учрал хоолойгоо боолгож унаж магадгүй

    2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа

    У.Хүрэлсүх: Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэй

    Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа

    Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид цэргийн гавьяаны одон хүртээлээ

    Оюутолгойн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулж, Монголын талын өгөөжийг ₮13 их наядаар нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

    Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ

  • Эрүүл мэнд

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

    Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

    Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй

    Ж.Энхбаяр сайдыг бизнесийн эрх чөлөөний хаалгыг нээж өгсөн хэмээн “Засгийн газрын Хүндэт өргөмжлөл”-өөр шагнажээ

    С.Цэнгүүн: Анандбазар гэж хүн өчигдөр над руу залгаж дарамталлаа. Ийм муухай дээр үеийн арга барил чинь явахгүй

No Result
View All Result

О.Чулуунбилэг: АН-ын ялагдлын шалтгаан нь зүйрлэвэл, “Баяраа өөрөө л ширээн дээрээс уначихсан юм билээ” гэдэг л болсон

by
2016-09-14 15:10
in Үндэстэн
0
SHARETWEET

\”Либерал
хаус” клубын гишүүн, улс төр судлаач О.Чулуунбилэгтэй АН-ын шинэчлэлийн талаар
ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр АНУ-д сонгуулийн менежментийн чиглэлээр
суралцаж төгссөн, эдүгээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж буй. Улс
төр судлаач, PR-ийн чиглэлээр онцолбол 2012 оны УИХ-ын сонгууль, 2013 оны
Ерөнхийлөгчийн сонгууль болон, 2014 онд Говь Алтайн нөхөн сонгууль, 2016 оны
УИХ-ын сонгуулиудад ажилласан харьцангуй туршлагатай нэгэн. Энэ удаа бид АН-ын
сонгуульд ялагдсан шалтгаан, намын шинэчлэлийн сэдвийн хүрээнд ярилцлаа.

\"\"

-Та
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажилладаг. Гэхдээ энэ удаа таныг
сонгуулийн мэргэжлийн менежер гэдэг утгаар болж өнгөрсөн сонгуулийн талаар
ярилцахаар урьсан юм. Тиймээс та эрхэлж буй албан ажлын хүрээнээсээ нэг удаа
түдгэлзээд судлаачийн хувьд чөлөөтэй, нээлттэй ярилцаж болно биз дээ?
-Мэдээж болно. Тэгээд ч өнөөдөр чинь ням гариг шүү
дээ.
-Парламентад
35 суудалтай эрх баригч байсан АН өнөөдөр 9 суудалтай цөөнх болсон. МАН 65
суудал авч үнэмлэхүй яллаа. Сонгуулийн ялагдлын шалтгааныг та юу гэж харж байна
вэ? Зориуд судалгаа хийж үзэв үү?

– Судалгаанууд хийж байгаа. Ялагдсан үндсэн
шалтгаанууд бол тодорхой гэж бодож байна. Харин энэ шалтгаан яагаад бий болсон,
хэн ямар үүрэг гүйцэтгэсэн, түүний хохирол хэр хугацаанд нөлөөлөх, шийдэх арга
зам гэхчлэн суурь судалгаа нь нэлээд цаг хугацаа шаардана. Өнөөдөр намын
бүх түвшинд гишүүд маань өөр өөрийнхөө төсөөллөөр л ялагдлаа дүгнэж, шийдэх гэж
оролдож байна. Энэ бол эрүүл үзэгдэл шүү.

-Танай нам
ялагдсан үндсэн шалтгаан нь юу юм бэ? Ядаж гурван шалтгаан нэрлээч?

– Хамгийн гол шалтгаан бол сонгуулийн тогтолцоог
цаг тулгаж өөрчилснөөс болсон. Сонгуулийн өмнө ийм жигтэй алхам хийхийг бараг
намын дарга, удирдлагуудыг солихоос ч эрсдэлтэй үзэгдэл гэж үздэг юм шүү дээ. Учир
нь өөрийн ялсан сонгуулийн тогтолцоогоо өөрчлөсөн нам ялагддаг гэж улс төр
судлаачдын олонх нь хүлээн зөвшөөрдөг. Хэрвээ сонгуулийн тогтолцоог солиогүй
бол өнөөдөр АН 20 гаруй суудалтай хүчтэй сөрөг хүчин байх цаашлаад шинээр
байгуулагдах Засгийн газарт хамтрах ч бүрэн боломж байсан. Мажоритар тогтолцоо
савладаг, сонгогчдын саналыг бүрэн төлөөлдөггүй, сонгуулийн дараах засаг олон
нийтээр хүлээн зөвшөөрөгдөх чанар нь сул байдаг гэдгийг манай намын удирдлага
тухайн үед маш сайн ойлгож байсан. Ядаж өнгөрсөн жилүүдийн сонгуулийн
туршлагаараа мэдрэх учиртай. Харамсалтай нь \”Бид мундаг ажилласан учраас
сонгогчид саналаа манай намд найдвартай өгнө. Тэгэхээр мажоритар системээр
сонгуульд орж сонгогчдыг тэр чигт нь савлуулаад МАН-ыг \”арчиж” түүхийн хог дээр
үлдээнэ гэсэн манай лидерүүдийн хөөрүү стратегиийн үр дүн нь 65:9 р л
гарлаа. Одоо буцааж пропорциналь тогтолцоог нэвтрүүлэхийн тулд хэчнээн жил,
хэдэн удаагийн сонгууль зарцуулахыг ёстойг таашгүй. Энэ бүхнийхээ төлөө тухайн
үеийн намын удирдлага байсан гурван хүн хариуцлагаа үүрэх ёстой. Намын
дүрмээрээ АН-ын удирдлагад намын дарга, генсек, нийслэлийн намын дарга гурав
байдаг. З.Энхболд даргын хувьд ажлаа өгсөн. Одоо Э.Бат-Үүл дарга, Л.Эрхэмбаяр
генсек хоёр орон нутгийн сонгуулийн өмнө ажлаа өгөх ёстой гэж бодож
байна. Лидер хүн хариуцлагаа өөрөө хүлээх чадвартай байх ёстой.

-МАН-ыг арчиж,
түүхийн хог дээр хаяна гэдэг нь хэдийгээр сэтгэл хөдлөлөөр хэлж буй мэт
сонсогдовч үнэн дүр төрх иймэрхүү ихэмсэг бардам байсан нь үнэн шүү. Улс төрийн
тоглолтод ийм ихэмсэг, бардам ба бадрангуй зориг хоёроо ялгах маш чухал. Харин
таны хувьд 65:9 гэдэг үнэмлэхүй харьцааг хараад хэр цохилтод орсныг сонирхохгүй
өнгөрч чадахгүй нь. Ямар эмоци гаргаснаа хэлж болох уу?

– Ямар олиг байхав дээ. Ядаж байхад хэд
хэдэн хүнтэй их бага хэмжээгээр хамтарч ажилласан. Нэгээс бусад нь бүгд унасан.
Нэг талаар нэр дэвшигчээ унагасан ичгэвтэр байдал нөгөө талаар 65:9 гэсэн тоог
хараад үнэхээр шоконд орсон. Тэр шөнө АН-ынхан байтугай сонгогчид ч шоконд
орсон байх. \”Зуу татаад” харьж нам унтах гэсэн боловч шөнөжингөө л хөрвөөж
хоносон.

-Зөвхөн
тогтолцоо өөрчилснөөс болоогүй байх. Энэ шалтгааныг бол бүгд хүлээн зөвшөөрнө.
Сонгуулийн дүнд хүчтэй нөлөөлсөн өөр ямар шалтгаан байв. Лав миний ажигласнаар
нэр дэвшигчдийг тодруулахад сонгогчид гонсгор хүлээж авсан, тийм үү?

– Сонгуулийн үеэр судалгаа хийхэд ихэнх тойрог
дээр АН-аас нэр дэвшигчдийн рейтинг өндөр байсныг манай намынхан бүгд л ярьж
байгаа. Сонгуулийн ирц олон тойрог дээр 70-аас дээш хувьтай гарч байсан. АН
жэрримэндэр буюу тойрогоо өөрт ашигтайгаар зураад л, зарим маань Чингис хааны
нутаг учраас гэж тайлбарлаад л сонгуульд орсон. Тэгээд яагаад ялагдав?
Сонгогчдын ихэнхийг бүрдүүлж байгаа хөвөгч, нам бусчууд дээр нэмэх нь манай
намын зарим гишүүд хүртэл АН-ын дарга нараасаа залхчихсан байсны л нотолгоо.
Сонгогчид 2016 сонгуулиас өмнө аль хэдийнэ сонголтоо хийчхээд тас нуучихсан
байсан гэсэн үг. 2012 онд АН Засгийн газраа бүрдүүлсний маргаашаас л сонгогчдын
хүлээлтийг мэдрэхээ больж, итгэлийг алдаж эхэлсэн. Тэгэхээр таны хэлсэнтэй
өнцөг ижил байгаа биз.

-Засгийн
газрыг байгуулахдаа фракцийн эв нэгдэлтэй уяна, эрх ашгийг хангана гэдэг
хачирхалтай логикийг баримталсан нь уу?

-АН бол таван намын нэгдэл мөн таван том фракцын
холбоо. Намын энэ холбооны системээрээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг шинэчлэлийн
Засгийн газраа байгуулсан. Шууд хэлэхэд Шинэчлэлийн Засгийн Газар бол таван
Ерөнхий сайдтай, таван фракцын таван засгийн газрын механик нэгдэл л болсон.
Энгийн жишээ нь Н.Батбаяр гэж \”нэг ерөнхий сайд” нь бөөгийн зан үйлээр эдийн
засгийг удирдаж байлаа шүү дээ. Намын энэ дотоод хямрал төрийн хямрал болж
улсын нэгдсэн төсөв, хөгжлийн төлөвлөгөө мөн л тав хуваагдаж сайд бүр салбартаа
нэг, нэг шинэчлэл эхлүүлж эв нэгдэлгүй, нэгдсэн бодлогогүй байдал нь ард
түмнийг залхаасан. Н.Алтанхуяг Ерөнхий сайд хүртэл тусдаа төсөвтэй байж
хамаатан садан нь санхүүгийн асуудалд орооцолдох болсон нь сэтгэл гаргаж хийсэн
бусад бүтээн байгуулалт, зам энэ тэрээ баллуурдчихлаа.

-Үүний дараа
байгуулагдсан \”шийдлийн” Засгийн газар энэ оньсон тоглоомоос гарах учраа
олоогүй, ядахдаа өмнөх Ерөнхий сайдынхаа Хэрэг эрхлэх газрын дарга байсан
болохоор бүр ч инээдтэй, бас эмгэнэлтэй байдал руу гулсан орсон байх?

-Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын хувьд хүнд байдалд
орсон л доо. Мөн л фракцын тэнцвэр дээр дэгэн догон явсаар, намын дарга биш
болохоор бодит эрх мэдэлгүй тунхагийн чанартай зүйл ярьсаар дууссан. Ер
нь цаашид намын асуудлыг төрийн асуудал болгодог, намаар дамжуулж төрийн үйлд
оролцдог явдлыг болиулах ёстой. Парламент дахь намын бүлэг бол намын гэхээсээ
төрийн нэг институци гэдэг утгаараа хуульчлагдах цаг болсон. Үгүй бол Засгийн
Газрын гаргасан шийдвэр намын удирдах зөвлөл дээр эхлээд гардаг, нэг бол унадаг
болоод байна.

-Хоёулаа АН-ыг
ингээд өнгөрсөн хойно шүүмжлээд яах ч билээ. Танд нэг кэйс, надад сэдэв л юм
даа. Гэхдээ \”Н.Алтанхуягийн Засгийн газар үнэхээр сайн \”коллегтивтэй”
ажилласан. Түүнийг нам дотроосоо унагаагүй бол АН ингэж ялагдахгүй” гэх яриаг олонтаа
сонсож байлаа?

-Үнэхээр тийм бол яагаад төрсөн нутагтаа очоод
сонгогчдын дэмжлэг авч чадахгүй уначихаж байгаа юм бэ. Өнөөдөр сонгогчид
Н.Алтанхуяг нь, Ч.Сайханбилэг нь эсвэл З.Энхболд, Э.Бат Үүл нь л ганцаараа их
ажил хийсэн, сайн. Бусад нь муу гэж харахгүй байна. Биднийг, АН-ынхныг нийтээр
нь нэг гэж харж нэг дүн тавьж байна. Бид өнөө л фракцын зодооноороо хараад
манай фракц, манай дарга сайн бусад нь муу байсан гэж ярьсаар байвал ялагдлын
шалтгаанаа олоогүй, ухаараагүй байна л гэсэн үг.

– Тэгвэл
гуравдах үндсэн шалтгаан нь таныхаар юу вэ? АН-ын PR хангалтгүй байсан гэх
шүүмжлэл байна. Мэргэжлийн хүний хувьд юу гэж дүгнэх вэ?

– Өнгөрсөн дөрвөн жилд эрх баригч хүчнийхээ хувьд
АН-ын пи-ар үнэхээр гутармаар муу байсан. Муу байсан гэдэг нь муу пи-арчидтай
байсан гэсэн үг огт биш шүү. АН-ын хийсэн бүтээн байгуулалт, шинэчлэл,
санаачилгуудыг нэгдсэн бодлогоор нийгэм, сонгогчид тайлбарлах, соён
гэгээрүүлэхийн оронд АН-ын лидерүүд дотоод зодоондоо PR зөвлөхүүдээ
ашигласаар дууссан. Тодруулбал, АН-ын PR-ийнхны үндсэн ажил нь өөрийн дагадаг
лидер, фракцаа гоё харагдуулах, нөгөө фракцаа муухай харагдуулах дотоод зодоонд
хамаг цаг, нерв, тархиа барсан. Яг л дотроо зодолдсоор дуусдаг эртний нүүдэлчин
эцэг өвгөдийнхөө алдааг давтаж байгаа нь тэр. Тэр ч бүү хэл АН-ын хийсэн
гайгүй ажил, тодорсон лидерүүдийг нийгэмд системтэйгээр гутаах ажлыг манай
намын лидер, Х.Баттулга дарга маань хийж байлаа. Бүр өөрийн Засгийн Газрынхаа
эсрэг, намынхаа лидерүүдийг битгий сонгоорой гэж жагсаал хийж байсан нь өөрийнх
нь хэлсэнээр дэлхийд анх удаа байх. Энэ бол зөвхөн АН-ын биш МОАХ-ны
түүхийн хар толбуудын нэг болж үлдэх байх.

-Та болон
танай намын залуус хамгийн хүчтэй өрсөлдөгчдөө зөв үнэлж чадсан уу. Одоо ч
гэсэн та яриандаа МАН-д бурууг өгөхгүй байгааг бодоход шинэчлэлийн төлөөх
залууст чинь итгээд үзмээр ч юм шиг?

-АН-ын ялагдлын гурав дах шалтгаан бол эдийн засаг доройтож,
иргэдийн амьжиргаа хүндэрснийх байсан юм. Хэдийгээр дэлхийн зах зээл сайнгүй,
манай гол экспортын бүтээгдэхүүний үнэ унасан ч үүний эсрэг эрх баригч АН
амжилттай менежмент хийж иргэдийнхээ амьдралыг сайжруулдаггүй юмаа гэхэд хэвээр
нь хадгалж чадаагүй. Эрх баригчдаасаа иргэд нь ийм л менежмент шаардана шүү
дээ. Энэ буруугаа бид хүлээх ёстой. Хонины нэхий нь 500 төгрөг болчихсонд
хямарсан малчны өөдөөс, сарын үндсэн хэрэглээндээ цалин нь хүрэхээ больчихсонд
бухимдсан дундаж давхаргынханд, МАН-ын үед нэг даргад, АН-ын үед шат
шатны таван даргад авилга өгөх болсондоо уурссан бизнесийнхэнд манай дарга нар
мянган бонд, төрөлжсөн эдийн засаг, ашигт малтмалын ард түмний хувьцаа өмч
яриад нөлөөлөөгүй. Эдийн засаг бодитой. Үүнд уран яруу тайлбар, тархи угаалт
нөлөөлөхгүй. Ер нь АН-ын ялагдлын шалтгааныг нэг өгүүлбэрээр \”Баяраа
өөрөө л ширээн дээрээс уначихсан юм билээ ш дээ” гэж хэлж болно. Түүнээс
хэн нэгний хүсэл, хар машины луйвар, С.Баярын аймаар тактик, царцаа, оросуудын
хар технологи энэ бүхэн бидний ялагдалын шалтгаан биш. Эрх баригч байсан нам
ялагдлаа ийм байдлаар тайлбарлавал ичгэвтэр.

-АН ялагдахад
ийм алдаанууд нөлөөлж. Энэ бүхнийг мэдэж байсан юм бол залуучууд яагаад дуугүй
байсан юм бэ. Ах нар минь биднээс илүү ухаантай байж таарна гэж ямар нэг
гэнэтийн бэлэг хүлээсээр шоконд орсон уу. Та нар ч гэсэн энэ бүхнийг хамт
хийлцсэн биз дээ?

-Учиргүй мэдээд ухаараад байсан юм байхгүй дээ. Сонгуулийн
дараа л ялагдахаараа яав ийв гээд судлаад ирэхээр тодорхой болж буй хэрэг. 2012
оны сонгуулиас эхэлсэн ялалтууд бол үнэхээр бахархам түүх байлаа. Залуучууд бид
намын лидерүүдээрээ бахархаж даган дуурайж, суралцах гэж их оролдоно. Ийм
нөхцөлд юун алдааг нь шүүж суух. Дээр миний ярьсан алдаануудад мань
мэтийн \”жижиг гар”-ууд, залуучууд оролцож явснаа ч нуух хэрэггүй. Адилхан
хариуцлагаа үүрцгээе.

Нөгөөтэйгүүр АН-ын залуучууд зориг зүрх, санхүү мөнгө, нэгнээ
хүлээн зөвшөөрч нэгдэх тал дээр үеийнхээ МАН-ын залуучуудаас хол дутуу байна.
Ядаж байхад таван фракцаасаа ч олон клуб, хөдөлгөөн, холбоодод хуваагдсан
байдалтай байна. Бид эхнээсээ 40 нас хүрэхэд ойрхон байна шүү дээ. Яг үнэнийг
хэлэхэд нэг үе давхарга бүхлээрээ гарч ирж чадахгүй л байна. Одоо харин ингэж
суугаад байж болохгүй. Ардын намын залуусын хувьд төрийн үйл хэрэгт зүтгэх бол
Ардчилсан намын залуусын хувьд намын шинэчлэлдээ түлхүү анхаарах цаг ирсэн
байна. Энэ хүрээндээ ч таньтай ярьж суугаа нь энэ.

-Алга ташмаар
санагдаж байна шүү. Одоо хоёулаа танай намын өвчний гол шалтгаан ҮЗХ гэгчийн
тухай ярья, тэгэх үү. Энэ ялзарсан, буруу харсан хатиг шиг байгууллагыг яах вэ.
Намын дарга нь ч хуралдуулж дийлэхгүй, эсвэл хүсэхгүй юм?

-АН жирийн гишүүд, анхан шатнаасаа тасраад арав дах жил
уруугаа дөхөж байна. Жирийн гишүүдийн оролцоог хангахгүй, дэмжихгүй болоод
ирэхээр энэ том нам дороо суурьгүй болж, намын дотоод ардчилал устаж, хэдхэн
дарга нарын нам болж хувирсаны төлөөсөнд манай олон жирийн гишүүд намаа
сонгуульд дэмжсэнгүй. Ардчилсан намд ардчилалтай холбоотой Ардчилсан гэх
нэрнээс өөр юм үлдсэнгүй. 1000 гаруй төлөөлөлтэй Намын Их хурлаар шийдэх ёстой
асуудлууд Үндэсний зөвлөлдөх хороо уруу шилжиж, 200 гаруй гишүүнтэй ҮЗХ-гоор
шийдэх асуудлууд 30 хүнтэй Гүйцэтгэх зөвлөлөөр шийдэгдэж, эцэст нь таван
фракцын дарга л шийдвэр гаргадаг болсоны төлөөс юм. Аливаа нам үнэт зүйлсээсээ
тасраад ирэхээр дэмжигчдээсээ ч тасардаг юм байна. Сонгуулиар л жирийн
гишүүдтэйгээ уулзсан.

-Сонгогчид эрх
баригчдад хэчнээн их мөнгө авчирч өгсөн ч, ямар их зам тавьсан ч
\”Баярлалаа” гэдэггүй, саналаараа үнэлгээ өгдөгийг энэ удаагийн сонгууль
харууллаа. Тэдэнд төрийн нэгдсэн бодлого, намын гишүүд, дэмжигчдэд сонгосон
дарга, удирдлагууд нь үгийг нь сонсох чухал байдгийг, холдох тусам өөрсдийг нь
арчиж чаддагаа мэдрүүллээ. Одоо ялагдчихлаа. Нэгдэх үү, хэнээс болж ялагдсанаа
дөрвөн жил ярих уу, хандлага ямар байна?

-Нэгдэх ёстой. Гэхдээ юунд суурилж нэгдэх вэ гэдэг хамгийн
чухал. Залуучууд дахиад л нэг нэг том дарга олж аваад түүнийгээ намын дарга
болгохын төлөө намын шинэчлэл гэж яриад явбал дараагийн зодоон руугаа л орно.
Эсвэл шинэчлэлийг өмчилж өөрсөд дээрээ ирж нэгдэхгүй бол шинэчлэл биш гэж нэг
бүтцийн хүрээнд харсаар байвал тэлж чадахгүй нэг жижиг клуб болоод дуусна.

Дарга ярьж, бүтэц зураад эхэлвэл алдаагаа давтана. АН-ын
шинэчлэл дарга солих биш үнэт зүйлээ сэргээж, намын жирийн гишүүддээ ойртож,
бүх шатанд хаалгаа цэлийтэл нээхээс эхэлнэ. Үнэндээ АН-д МАН-аас ялгарах ганц
юм нь нэрний М гэдэг ганц үсэг л болтолоо үнэт зүйлсээсээ холдож, зүүн төвийн
нам болсон байна.

ҮЗХ ны гишүүдийн 1/3-ыг жил бүр ротацаар оруулж шинэчилж байх
ёстой. Үүгээрээ бол одоо байгаа ҮЗХ-ны гишүүд аль хэдэн жилийн өмнө бүрэн
солигдсон байх ёстой. Хаалттай ҮЗХ намын шинэчлэл хийх нь байтугай хэвийн үйл
ажиллагаа явуулах чадваргүй болсон гэдэг нь одоо байгаа байдлаас нь тодорхой
байна. Ядаж л Их хурлын товоо тогтож, бэлтгэх ажлын хэсэг яаралтай
батлаж, хариуцлага алдсан дарга нараа чөлөөлж, орон нутгийн сонгуульд
бэлтгэх даалгаврыг шинэ генсект өгөх ёстой. Их хурлаар жинхэнэ генсекийг
чөлөөт өрсөлдөөнөөр сонгодог болох ёстой. Үгүй бол өнөөдрийнх шиг намын даргын
туслахын ажил хийсээр байх болно.

-АН-ын
залуучууд, гишүүд дэмжигчдийн холбоо нь хүртэл олон жил удирдлагууддаа сануулга
өглөө. Гэвч шинэчлэгдлээ гэж баярлаж байхтай таарсангүй. Харин ч сануулсан
хүмүүсээ харддаг. Таныг хардахад танд АН-ыг шинэчлэхийн цаана улс төрийн ямар
амбиц байдаг вэ. Өөрийнхөө карьерийг хэрхэн төсөөлдгөө хэлж болох уу?

-Үнэнийг хэлэхэд АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны дарга
Т.Хасбаатар сая бие дааж нэр дэвшсэн учраас дэмждэггүй. АН-ын дүрмээр намынхаа
эсрэг нэр дэвшиж санал хуваасан бол хөөгдөх ёстой. Хачирхалтай нь бие даасан,
өөр намын нэр дээр дэвшсэн олон залуу намын шинэчлэл гэж хамгийн чанга хашгирч
явна лээ. Дүрмээрээ бол тэд хөөгдөх ёстой. Дүрмээ баримтлахгүй бол ямар юмны
намын шинэчлэл байхав.

Та асуусан болохоор хариулъя. Надад АН-ыг шинэчлэлд оролцож,
сонгогчдыг болон намын жирийн гишүүдийнхээ алдагдсан итгэлийг эргүүлэн авч 2020
онд 65-аас ч олуулаа болж ялна гэсэн том амбиц бий.

-Төгсгөлд нь
Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажилладагийн хувьд нэг зүйлийг тодруулъя.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан гэнэт намаа
шинэчилье, удирдъя гэсэн шалтгаанаар ажлаа өгсөн. Түүнийг Ерөнхийлөгч
\”илгээлээ” гэсэн хардлагын цаана Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан \”удахгүй
буцах” даргаасаа урваж хуваагдаж эхэлсний илрэл гэж үзэх хүн цөөнгүй байна. Эх
сурвалжаас авсан мэдээллээр бол Ерөнхийлөгч түүнд голох аргагүй өөр ажлуудыг
санал болгож байсан ч ийнхүү ганцаарчилсан тоглолт хийхээр явлаа гэсэн юм. Та
түүний шийдвэрийн талаар ямар сэтгэгдэлтэй үлдсэнээ хуваалцаач?

-Таных шиг нарийн мэдээлэл, эх сурвалж байхгүй болохоор
Ерөнхийлөгч, П.Цагаан дарга хоёрын хооронд ямар яриа болсныг мэдэхгүй юм. Миний
мэдэхийн манай багт хоорондын зөрчил, нэгнээсээ урвана гэсэн ойлголт байхгүй.
Учир нь бид эрх чөлөөг эрхэмлэдэг, ардчилсан үнэт зүйлс дээр нэгдэж, \”Монголын
Улсын төлөө зүтгэе” гэсэн Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөртэй ажиллаж буй нэг
баг.

Миний ойлгож байгаагаар П.Цагаан даргад 2020 оны парламентийн
сонгуульд дахин нэр дэвших, түүний өмнө намын шинэчлэлд манлайлж оролцох том
амбиц мэдээж байгаа байх. Түүн шиг бэлтгэгдсэн төрийн хар хүн манай намд хуруу
дарам цөөн. Бид чинь сайн тэмцдэг, жагсдаг мөртлөө төр барьж, бодлого
боловсруулах болохоор шилдэг боловсон хүчин хангалттай биш байгаа нь харагдлаа.

Ардчилсан намын дарга хэн нэгнээс томилогддог биш гишүүдээсээ
сонгогддог албан тушаал. Ерөнхийлөгч намайг илгээсэн, дэмжиж байгаа гэж ярьж
яваа, хэвлэлээр бичүүлж байгаа намын даргад нэр дэвших сонирхолтой лидерүүд
нэгээс олон бий. Энэ нь тэдний нийгмээс, намын жирийн гишүүдээс дэмжлэг авах
гэсэн пи-арын нэг хэсэг байх. Олон лидер намын даргад өрсөлдөх сураг байна.
ҮЗХ-ноос дэмжигдсэн нэр дэвшигчид Их хурал хүртлээ намын анхан, дунд шатны
гишүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулж Их хурал дээрээ \”хайнаа хагалах” нь
эрүүл, үр дүнтэй байх. Намын их хурлаас сонгогдсон намын дарга л хүлээн
зөвшөөрөгдсөн манлайлагч байж, 2017 оны Ерөнхийлөгчиййн сонгуульд намаа удирдаж
амжилт гаргана гэж бодож байна.

-Ярилцсанд
баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

baabar.mn

ShareTweet

Related Posts

Л.Энх-Амгалан: АН-ын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төрөөс 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна
Улс төр

2026-09-16 13:32
Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав
Дэлхий дахинд

Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

2026-09-16 13:06
Б.Хонгор: “Фентинал” тариа тасарсан тул унтуулгатай хагалгаа хийх боломжгүй болж байна
Онцлох мэдээ

Б.Хонгор: “Фентинал” тариа тасарсан тул унтуулгатай хагалгаа хийх боломжгүй болж байна

2026-09-16 12:23
}

Шинэ мэдээ

Л.Энх-Амгалан: АН-ын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төрөөс 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна

Л.Энх-Амгалан: АН-ын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төрөөс 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна

by undesten
2026-09-16 13:32
0

Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

by undesten
2026-09-16 13:06
0

Б.Хонгор: “Фентинал” тариа тасарсан тул унтуулгатай хагалгаа хийх боломжгүй болж байна

Б.Хонгор: “Фентинал” тариа тасарсан тул унтуулгатай хагалгаа хийх боломжгүй болж байна

by undesten
2026-09-16 12:23
0

П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

by undesten
2026-09-16 12:14
0

Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

by undesten
2026-09-16 12:02
0

Баавгай айлын гэр нурааж, 146 толгой мал барьжээ

Баавгай айлын гэр нурааж, 146 толгой мал барьжээ

by undesten
2026-09-16 11:28
0

“А.Намсаманд ШШГЕГ-ын харьяа асар их нөөцтэй нүүрс, гантигийн ордыг Засгийн газарт оруулж өг, хамтарч авлига хийе гэж миний өрөөнд орж ирсэн”

“А.Намсаманд ШШГЕГ-ын харьяа асар их нөөцтэй нүүрс, гантигийн ордыг Засгийн газарт оруулж өг, хамтарч авлига хийе гэж миний өрөөнд орж ирсэн”

by undesten
2026-09-16 10:55
0

Н.Учрал: Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг ажлаас чөлөөлж байна

Н.Учрал: Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг ажлаас чөлөөлж байна

by undesten
2026-09-16 10:21
0

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 108.4 тэрбум төгрөгийг чанаргүй зээл эзэлжээ

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 108.4 тэрбум төгрөгийг чанаргүй зээл эзэлжээ

by undesten
2026-09-15 16:03
0

Маргаашаас шахмал түлш борлуулж эхэлнэ

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж буй 440 цэгийн байршил

by undesten
2026-09-15 12:56
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай