1 Унтуулахаасаа өмнө живх нь дүүрсэн эсэхийг шалга.
2 Унтахаас нь өмнө саад болж буй зүйл байгаа эсэхийг шалга. Хувцас, өлгий, загтнаж улайсан газар гэх мэт.
3 Хүүхэд тань өлсгөлөн бол унтаж чадахгүй. Тиймээс сайтар хооллоорой. Гэхдээ хэтрүүлж болохгүй.
4 Хэт халууцах юм уу даарч буй эсэхийг нь шалгаж унтах орчныг нь бүрдүүлж өгөөрэй.
5 Орчныхоо дуу чимээг багасгаж унтахад нь таатай орчин бүрдүүлээрэй.
6 Хэрэв унтахгүй байвал олон янзаар туршаад үзээрэй. Зарим хүүхдүүд чимээтэй бага зэргийн гэрэлтэй орчинд унтдаг.
7 Хүүхдээ унтахаас нь өмнө гэрлээ унтраагаарай. Учир нь тоглоомын цаг дуусч унтах цаг болсныг тэд ойлгох болно.
8 Хүүхэд тань өвчнөөс болж зовиурлаад унтаж чадахгүй байвал мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.