Энэ даваа гаригт ДЭМБ Женев хотод хийсэн цахим хурлын үеэр “Цар тахлын үеэр антибиотикийн хэрэглээ огцом нэмэгдсэн. Энэ нь вирус гадны биеттэй тэмцэх чадварыг улам нэмэгдүүлж, халдвараар нас барагсдын тоог нэмэгдүүлэх хор уршигтай.” гэж мэдэгдлээ.
Тус байгууллагын ерөнхий захирал Тедрос: “Бактерийн эсрэг эмчилгээнд хэрэглэж байсан эм тариа нь вирусийн гадны биеттэй тэмцэх чадварыг улам нэмэгдүүлж байгаа тул цаашид антибиотикийг хэрэглэх боломжгүйд болж мэднэ” гэв.
Guardian сэтгүүлийн мэдээлснээр ДЭМБ коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд зөвхөн клиникийн зөвшөөрөлтэй антибиотикийг эмчилгээнд хэрэглэх зөвлөмж гаргалаа.
Эх сурвалж: Neweurope.eu