Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тавддугаар сарын 28-ны өдөр болж, прокуророос гаргаж өгсөн баримт, хүсэлтийн дагуу Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “…Мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих шийдвэр гарган, түүнийг 461-р хорих ангид саатуулсан юм.
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр (2020.06.04) нэр дэвшигч Н.Номтойбаярын өмгөөлөгчид “Түүнийг суллахгүй, 461-р хорих ангид үргэлжүүлэн саатуулна” гэсэн шийдвэр гаргасан талаараа танилцуулжээ.
Н.Номтойбаяр энэ удаагийн сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж байгаа. Түүнийг саатуулсны дараа буюу зургаадугаар сарын 02-нд Сонгуулийн ерөнхий хорооноос түүнд нэр дэвшигчийн үнэмлэх олгох шийдвэр гаргаж, аав Б.Нямтайширт нь гардуулсан юм.