ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож буй Н.Номтойбаярын эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр буюу зургаадугаар сарын 11-ний 14:00 цагт товлогдсон билээ. Түүнийг өнөө өглөө цагдан хорих ангиас Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хуяглан хүргэсэн байна.