УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал эхэлсэн ч ирэх долдугаар сарын 1-н хүртэл хойшлууллаа.
Шүүх хуралдаанд дуудагдсан зарим гэрч болон шинжээч нар ирээгүй тул улсын яллагч өмгөөлөгч нараас хүсэлт гаргасан байна. Мөн шүүгдэгч Д.Ганбатын өмгөөлөгчөөс хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шүүх хуралдааныг ирэх долдугаар сарын 1-ний 10.00 цагт нээлттэй явуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Эрдэнэбатад энэ өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, энэ хэргийн оролцогч болон бусад оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авч, бусад шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.