Бяцхан хүү Г.Нагар төрсөн өдрийн баяраа бялуу авах бус бусдад тусалж, тэмдэглэн өнгөрүүлжээ. Хүүхэд нас чихэр, печень, тоглоом наадгай дунд өнгөрдөг.
Гэтэл 2000 оноос хойш төрсөн “Z generation” -ийнхэн бусдад туслан, үлгэрлэж өвөрмөц байдлаар төрсөн өдрөө тэмдэглэж байна. Санамсар болгоомжгүй байдлаас болж түлэгдэж бие сэтгэлийн зовлон эдэлж байгаа үеийн хүүхдүүдээ хурдан эдгээхийн төлөө Г.Нагар 6 насны төрсөн өдрөөрөө Гэмтлийн эмнэлгийн Түлэнхийн тасгийн эмч мэргэжилтнүүдэд болон бяцхан найз нартаа бялууны оронд бэнт марль, ундааны оронд шарх цэвэрлэх бодис авч өгч тусалжээ.
#зөвүлгэрлэл #зөвхүмүүжил