Эрүүл байх нь эрүүл хоол хүнс хэрэглэхтэй салшгүй
холбоотой. Гэвч бидний өдөр тутам хэрэглэж буй хоол хүнснийг \”эрүүл” гэдгийг
батлах баталгаа үнэндээ алга. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний
худалдаа эрхлэгчдийг тогтмол шалгаж, хугацаа нь дууссан, шошго тэмдгийн
зөрчилтэй, хөгзөрч муудсан, хаана үйлдвэрлэсэн нь тогтоогдохгүй хүнсний бараа
бүтээгдэхүүнүүдийг хураан авч, олон нийтэд санамж анхааруулга хүргүүлсээр л
байдаг. Гэвч хяналт шалгалтаас гадуур хүний эрүүл мэндэд хортой, сөрөг гаж
нөлөөтэй, хүнс, эрүүл мэндийн холбогдолтой бараа бүтээгдэхүүнүүд
худалдаалагдсаар байгаа юм.
Тухайлбал, бидэнд вакус гэх нэрээр танигдсан эрүүл
мэндийн ундааг хүссэн болгон нь оруулж ирж, хяналт шалгалтаас гадуур худалдаалж
байгаагаас болоод бусдын эрүүл мэнд цаашлаад амь насанд ноцтойгоор заналхийлж
эхэллээ. Вакус гэх энэхүү эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг БНСУ-д
улсад үйлдвэрлэдэг бөгөөд манай аж ахуйн нэгжүүд оруулж ирдэг юм. Гэвч оруулж
ирж буй бүтээгдэхүүнд тавигдах хяналт сул байгаагаас шалтгаалж, тунадас үүссэн,
лаз, тэмдэг нь гэмтсэн, үйлдвэрлэсэн он саргүй, бүтээгдэхүүний шинж чанар
алдагдсан зэрэг асуудлууд цөөнгүй гарч байна.
Жишээ нь нэгэн иргэн \”Мандах газар” ХХК-ийн оруулж ирдэг
эрүүл мэндийн бүтээгдэхүүнээс худалдан авсан ч дотор нь хөвж буй тунадас,
үнэртэж буй цавуулаг зүйл зэргээс болоод амтлахаас татгалзаж, олон нийтэд
сэрэмжлүүлэг хүргүүлсэн байна. Тэгвэл өөр нэг иргэн хүүхдийн нэг тодотголтой вакус
бүтээгдэхүүнийг хүүхэддээ авч өгсөн байна. Гэвч хүүхдэд тус бүтээгдэхүүнээс
харшилж, биеэр улаан тууралт гарсан тухай өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Энэ
мэт сөрөг үр дагаврын тухай иргэд гомдол мэдүүлсээр байгаа. Гэвч эрүүл мэндийн
гэх тодотголтой энэ бүтээгдэхүүн хил давж орж ирсээр л байна.
Хэн хэзээ ямар хяналт тавьж, хаагуур нь хэний хөлийн доогуур
дотроо тунадастай, цавуу үнэртүүлсэн, хэт их сахараар амт оруулсан \”эрүүл
мэндийн” гэж тодотгосон эдгээр бүтээгдэхүүнүүд орж ирээд байгааг анхааралдаа
авч, хяналт шалгалтаа сайжруулах хэрэгтэй болжээ. Үгүй бол гоё сайхан рекламанд
хууртсан иргэд эрүүл мэндээрээ хохирсоор байх нь.
Үндэстэн агентлаг