\”Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын гурван гишүүн болох Д.Ганболд, Б.Бямбасайхан, Ч.Отгочулуу нарыг ТУЗ-ын гишүүнээс чөлөөлсөн байна.
Өнгөрсөн баасан гаригт \”Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ хуралдаж уг шийдвэрийг гаргасан байна. Шинээр томилох ТУЗ-ын гишүүдийг \”Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ын дараагийн ээлжит хурлаар ярилцах аж. Одоогоор ээлжит хуралдааны тов зарлагдаагүй байна.
Дашрамд сонирхуулахад, энэ лхагва гарагт \”Эрдэнэс Монгол” компани болон \”Оюутолгой” компанийн ТУЗ хуралдах тов гарсан байна. \”Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн хурлаар Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханыг чөлөөлж, шинэ захирал томилох асуудлыг хэлэлцэх болов уу гэх мэдээлэл байна.