Франц улс хуванцар сав, суулга хүнсний зорилгоор ашиглахыг хориглосон хууль баталлаа. Ингэснээр тус улсад хоёр дахь түүхий эд буюу бордоо ашиглан гаргаж авсан нэг удаагийн аяга, таваг ашиглахаар болж байна.
2020 оноос бүрэн хэрэгжиж эхлэх \”Эдийн засгийн ногоон өсөлт” цогц хуулийн төслүүд ийнхүү эхнээсээ батлагдаж, мөрдөгдөж эхэллээ.
Францын эрх баригчид орчны бохирдлыг бууруулахын тулд ногоон эдийн засгийг дэмжиж, хог хаягдлыг багасгах зорилгоор дээрх цогц хуулийг удтал хэлэлцсэний эцэст нэгдсэн шийдвэрт хүрлээ. Гэвч хуванцар сав, суулга үйлдвэрлэгчдэд энэ мэдээ туйлын хүнд тусчээ.
Энэ хуулийн талаар Европ, АНУ, Европын Холбооны сав, баглаа, боодол үйлдвэрлэгчдийн төлөөлөл Брюсель хотод уулзалт хийж, эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна.