НАСА-гийн дата ашиглан хийсэн төсөл.
Манай цэнхэр гариг дээр жилд дунджаар 21.3 тонн солир унадаг гэсэн тооцоо бий. Гэхдээ тэдний ихэнх нь агаар мандалд хүрэх үедээ хэт халж, үрэгдсэний улмаас тоос болон хувирдаг байна. Нэг солир 50 граммаас эхлээд нэг тонн хүрдэг байна. Ер нь жилд нэг кг хүртэл жинтэй 19 мянган сансрын биет унадгаас 4000 орчим нь нэг кг орчим жинтэй багахан солир байдаг бол 10 кг-аас илүү жинтэй нь 830 орчим байдаг байна. Манай цэнхэр гаригийн гадаргуун 70% ус болохоор ихэнх солир нь далайд унадаг байна.