Эдгээр анги байгууллагын албан хаагчидтай уулзан алба хаагчдын болон анги байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа зарим тодорхой асуудлуудыг шийдвэрлэж явлаа.Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ \”Бид Зэвсэгт хүчний анги салбаруудаар зүгээр нэг ирээд хүндэт харуул жагсаагаад удирдлагын танилцуулгыг сонсоод гарах биш энэ анги байгууллагад тулгамдаж байгаа асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх нь чухал.
Тиймээс эдгээр ангиудад ажиллахын өмнө сайдын зөвлөх дэслэгч генерал Ц.Дашзэвэг даргаар ахлуулсан ЗХЖШ болон БХЯ-ны холбогдох газар хэлтсийн дарга нар оролцсон ажлын хэсэг ирж анги байгууллага бие бүрэлдэхүүний санал хүсэлт ажиллах нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг судлаад ойрын хугацаанд нэн тэргүүнд шийдэхээр болон дунд болон урт хугацаанд зорилт болгон тавьж байгаад шийдвэрлэх ямар ямар асуудал байгааг эрэмбэлээд холбогдох албаны удирдах хүмүүсийг оролцуулсан хурал хийж судласны үндсэн дээр эхнээс нь шийдээд явж байна гэлээ. Ийнхүү Батлан хамгаалахын яамны удирдлагууд Зэвсэгт хүчний анги салбаруудад ойрын өдрүүдэд ажиллах төлөвлөгөөтэй байна.
Өнөөдөр Батлан хамгаалахын сайд Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, Зэвсэгт хүчний 014, 350 дугаар ангиудын үйл ажиллагаатай танилцсан бол Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж энэ сарын 18-аас эхлэн Өвөрхангай, Баянхонгор аймагт байрлах Зэвсэгт хүчний анги салбаруудын үйл ажиллагаатай танилцаж байна.