Сүүлийн 23 жилийн хугацаанд манай
улсад аборт буюу үр хөндөх үзэгдэл дэндүү ихэссэн. Одоогийн байдлаар
эмэгтэйчүүдийн 150 гаруй хувийн эмнэлэг, 54 улсын эмнэлэг байдаг аж. Эдгээр
эмнэлгүүд бүгд үр хөндөлтийг хийдэг гээд бодохоор манай улс 23 жилийн хугацаанд
сая гаруй шинэ иргэнээ иргэнээ үр хөндөлтөөр устгажээ.
Сүүлийн үеийн судалгаагаар
эмэгтэйчүүдийн нийт жирэмслэлтийн 24 хувь нь үр хөндөлтөөр дуусдаг гэжээ.Эдгээрийн 58 хувь нь
25-аас доош насныхан байгаа. Ганцхан жилд насанд хүрээгүй 3000 гаруй охин тээж
буй ургаа устгуулах арга хэмжээ
авсан байх юм. Судалгаанаас үзэхэд нийт үр хөндөлтийн 46 хувь нь анхны
тохиолдол, тэдний 16 хувь нь оюутан байгаа гэнэ.
Харин 54 хувь нь давтан хийлгэж
буй гэжээ. Сүүлийн хоёр жилд улсын хэмжээнд 30 мянга гаруй эмэгтэй үр
хөндүүлсэн гэсэн статистик байна.
Эх сурвалж: Dali Jiguur