Х нь 2013 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах \”Ром” караоке бааранд танхайн сэдэлтээр Б-г зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн Х-гийн толгойн тус газар нь зээтүүгээр цохиж амь биед нь аюултай хүнд гэмтэл учруулан санаатайгаар алсан хэрэг болон Д-нь бусдыг зодож танхайрсан гэх эрүүгийн хэргүүдийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 09 дугаар сарын 14-ний өдөр боллоо.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Х-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1.1 дахь хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар, нийт биечлэн эдлэх ялыг 11 жилээр тогтоож түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэлгэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бол шүүгдэгч Д-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулинд зааснаар өршөөн хэлтрүүлжээ.