\”Петровис” ХХК-ийн үндэсний сурын
баг өнгөрсөн наймдугаар сарын 16-19-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод болсон
Үндэсний сурын холимог багийн Улсын аварга шалгаруулах харваа болон Баруун бүсийн
чуулга харваанд амжилттай оролцлоо. Тэмцээнд тус баг гуравдугаар байр эзэлж,
хүрэл медалийн эзэн болсон бол дараа нь зохиогдсон Баруун бүсийн чуулга цуваа
харваанд спортын дэд мастер Пойлуурын Баярсайхан 32 онож, спортын дэд мастер
Баяндүүрэнгийн Аззаяа 35 онож дөрөвдүгээр байранд орж, тус тус спортын мастерын
болзол хангаж, бахдам амжилт гаргасан байна.
Монголын үндэсний сурын харвааны хамгийн сүүлийн том тэмцээн болох Улсын
Мэргэн Спортын мастер Л.Ядамсүрэнгийн нэрэмжит Отго харваанд спортын мастер
Б.Дашзэвэг 34 онож 3-р байр эзэлсэн бол 2016 оны Гэр бүлийн улсын аварга
шалгаруулах харваа Булган аймгийн Бүрэгхангай суманд зохион байгуулагдаж, спортын
мастер Ш.Балсэнгэ, Б.Аззаяа нар тэргүүн байр тус тус эзэлжээ.
Өнгөрсөн амралтын өдөр буюу 9-р сарын 18-ны өдөр Монголын үндэсний сурын зурхайд
болсон Буриад сурын улсын аварга шалгаруулах тэмцээнд Үндэсний болон Буриад
сурын спортын мастер, аймгийн мэргэн М.Одмандах 64 сумнаас 59/4 онож тэргүүн
байр, спортын мастер Б.Дашзэвэг 55/6 онож буриад сурын спортын дэд мастерын
болзол хангаж, тус тэмцээний дөрөвдүгээр байранд шалгарсан байна.
Ийнхүү \”Петровис\” ХХК-ийн тамирчид дээрх улсын чанартай дөрвөн
тэмцээний хоёрт нь түрүү авч, энэ жилийн амжилт өндөр байгаад компанийн хамт
олноос нь гүнээ талархаж, баяр хүргэн, цаашдын тэмцээнүүдэд нь өндрөөс өндөр
амжилт хүсчээ.
Удахгүй багийн хаалтын Отго харваа болж энэ жилийнхээ
амжилт, ололтыг дүгнэх аж.
\”Петровис\”
ХХК-ийн баг тэмцээний үеэр.
Гэр бүлийн улсын аваргууд, баруун талаас Б.Аззаяа, Ш.Балсэнгэ нар
Баруун талаас Буриад
сурын улсын аварга М.Одмандах, дөрөвдүгээр
байрын шагналт Б.Дашзэвэг нар