АНУ-ын Хоол хүнс судлалын холбооноос тахианы маханд хийсэн органик бус хүнцлийн шинжилгээ эерэг гарсан тухай The Wall Street Journal болон the Associated Press зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
АНУ-д худалдаалж, хүнсэндээ хэрэглэдэг нийт тахианы махны тал хувь нь үхэлд хүргэх аюултай, хорт хавдрын шалтгаан болдог хүнцлийг их хэмжээгээр агуулдаг болох нь тогтоогджээ. Хүнцэл нь дэлхийн царцдсын 0.0005 хувийг бүрдүүлдэг, нэгэн төрлийн металл бус химийн элемент бөгөөд ихэвчлэн сульфат хэлбэрээр оршдог. Хүнцэл болон түүний нэгдэл бодисыг газар тариалангийн салбарт пестицид, гербицид болгон, мөн хайлшны үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг. Гурван валенттай хүнцлийн ислийг (As2O3) хүмүүс эртнээс \”Хаан хор” гэж нэрлэж заншсан байна.
Хүнцэл их хэмжээгээр илрэх болсон нь тахиаг хүнцлээр бордож, өсгөдөг байсантай холбоотой байжээ. 2006 оноос эхлэн АНУ-д тахианы өсөлтийг хурдасгах зорилгоор хүнцлийг ашиглах болсон байна. Ингэснээр тахианд их тэжээл өгөхгүйгээр хүнцлийн тусламжтайгаар таргалуулах болжээ. Түүнчлэн махны өнгийг сэргээн харагдуулахад тусалдаг тул тахианаас гадна цацагт хяруул, гахайны маханд ч өргөнөөр ашигладаг байна.