Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойг энэ сарын 17-ны өдөр тэмдэглэсэн. Ойг тэмдэглэх үйл ажиллагаанд түүний хүү Ц.Зориг ОХУ-аас ирж оролцож байгаа билээ. Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Цэдэнбалын Зоригт иргэний шинэчилсэн бүртгэл бүхий Монгол Улсын иргэний үнэмлэх, Монгол Улсын энгийн гадаад паспортыг гардуулжээ. Ц.Зориг угаасаа Монголын иргэн бөгөөд хуучин улаан паспорттойгоо байсан учраас иргэний цахим үнэмлэх, энгийн гадаад паспортыг шинэчлэн олгосон байна.
Үндэстэн агентлаг