Жил бүрийн 9 сарын 20-ны өдрийг ЮНЕСКО-гийн өнгөрсөн оны чуулганаас \”Олон Улсын оюутны спортын өдөр\” болгон зарлан тунхагласан билээ. Энэ оноос эхлэн олон улсад анх удаагаа энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Монголын оюутны спортын холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо хамтран Ази тивийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн VI дугаар тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа энэ өдрүүдэд \”Олон Улсын оюутны спортын өдөр\” тохиож байгаа юм. Энэ тэмцээнд оролцож байгаа багууд энэ өдрийг хамтдаа ёслол төгөлдөр тэмдэглэв.