Экологийн цагдаагийн алба Баянхонгор аймаг дахь цагдаагийн газартай хамтран Жаргалант, Заг сумдад хяналт шалгалтыг зохион байгуулж, Заг сумын 2 дугаар баг “Түүхийн хөндий” гэх газарт хууль бусаар том оврын тeхник хэрэгсэл ашиглан ашигт малтмал олборлож байсан зөрчлийг илрүүлэн ажиллалаа. Цаашид тус газраас Экологийн цагдаагийн албатай хамтран тухайн газарт нөхөн сэргээлт хийлгэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах болно.