Туул голын онцгой хамгаалалтын бүсэд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж, туул голд шороо оруулж усны урсгалд нөлөөлсөн байсныг тогтоож үйл ажиллагааг зогсоолоо.
“МОНПОЛИМЕТ” ХХК ТУУЛ ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙСНЫГ ЗОГСООЛОО.
Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, ус ашиглах гэрээний биелэлтийг хангуулахаар хяналт тавин ажиллаж байна.
Булган аймгийн Бүрэгхангай суманд байрлах “Монполимет” ХХК нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасныг зөрчин Туул голын онцгой хамгаалалтын бүсэд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж, туул голд шороо оруулж усны урсгалд нөлөөлсөн байсныг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хяналтаар илрүүлж үйл ажиллагааг зогсоож, зөрчлийн арилгаж хамгаалалтын бүсийг чөлөөлөх мэдэгдэл өгч ажиллалаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Туул голын сав газрын захиргаа