Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалтыг наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 9-ний хооронд зарласан. Улмаар гурван сорилын шатанд таван хүн тэнцэж үлдсэн.
Тодруулбал,
-Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ТНБД-аар Г.Өнөрбаяр /МУИС-ийн сэтгүүлзүйн тэнхимийн багш, Ерөнхий сайдын зөвлөх, МАН-ын УИХ дахь бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан/
-Хүнс хөөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ТНБД-аар Л.Баяртулга /тус яаманд газрын даргаар ажиллаж байсан/
-Уул уурхайн яамны ТНБД-аар Г.Нандинжаргал /Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хэлтсийн дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд Тамгын газрын даргаар ажиллаж байсан/
-Гадаад харилцааны яамны ТНБД-аар Д.Даваасүрэн /Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх, МУ-аас АНУ-д суух Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байсан/
-Хууль зүй дотоод хэргийн яамны ТНБД-аар Б.Баясгалан /өмнө нь ч хууль зүйн яамны төрийн нарийнаар ажиллаж байсан/
Эдгээр хүмүүс шалгаруулалтад тэнцээд байсан юм.
Тэгвэл өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, Д.Даваасүрэнг Гадаад харилцааны яамны, Г.Баясгаланг ХЗДХЯ-ны, Г.Өнөрбаярыг ХНХЯ-ны, Л. Баяртулгыг ХХААХҮЯ-ны, Г.Нандинжаргалыг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томиллоо. Мөн Б.Билэгтийг ШШГЕГ-ийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж Ц.Амгаланбаярыг томилж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын орон тооны болон орон тооны бус зарим гишүүнийг чөлөөлж, нөхөн томилжээ.
Үндэстэн агентлаг