\”Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын 3 гишүүнийг томилсон байна. ТУЗ-ийн гишүүдээр \”Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар, Н.Багабанди болон Ч.Алтаннар томилогджээ. Н.Багабанди нь Монгол улсын хоёр дахь Ерөнхийлөгч, \”Оюутолгой” компанийн ТУЗ-ийн анхны гишүүдийн нэг байсан билээ. Харин Ч.Алтаннар нь Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн захирлаар ажиллаж байсан, хэрэглээний математикч мэргэжилтэй нэгэн аж. Мөн \”Оюутолгой” компанид ч тодорхой хугацаанд ажиллаж байжээ.