• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 10 сарын 9
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

    ГССҮТ: “Баавгайд бариулсан” өвчтөний биеийн байдал хүнд байна

    БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

    Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орж ирсэн баавгайг нойрсуулж суурьшлын бүсээс гаргалаа

    Баавгай дайрч нэг иргэн амиа алджээ

    Л.Пүрэвсүрэн: Эпштейнтэй гол харилцаж, мэйл бичиж байсан намайг гэрчээр дуудсангүй

    Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна

    Л.Бямбасүрэнд оноосон 13 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

    Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох 5.2 тэрбум төгрөгийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ

  • Улс төр
    Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

    С.Цэнгүүн: Сайд нар төсвийн тодотголоос ₮23 тэрбумыг хасаж болохгүй, аль хэдийн зарцуулчихсан гэх ноцтой мэдэгдэл хийж байна

    БНХАУ-аас хууль бусаар орж ирсэн байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

    Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний эсрэг вакциныг 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар болсон

    ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

    Төсвийн зарцуулалтыг хянан шалгах түр хороо байгуулах бичигт 47 гишүүн гарын үсэг зурлаа

    Европын Холбоо дахин Виктор Орбан шиг хүнтэй учрахгүйн тулд шинэ гишүүн орнуудаа 15 жилийн хугацаанд “туршдаг” болно

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Ж.Батжаргал: Төсвийн тодотголыг аравдугаар сарын 20-ны дотор батална

    Э.Тамир: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон ч 2027 оны төсөвт хуучнаар нь тооцсон хэвээр байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    ОХУ-ын засгийн газар хүрэн баавгайн тоо толгойг хязгаарлах яаралтай арга хэмжээ авахаар болжээ

    Калининградыг тусгаарлавал цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж Орос НАТО-д анхааруулав

    Францад сурагчдын жагсаал улам ширүүсчээ

    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

  • Эрүүл мэнд
    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

    Л.Мөнхбаясгалан: Би сайд юм уу, та сайд юм уу. Чадахгүй бол ажлаа өг, Г.Дамдинням аа

    Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

No Result
View All Result

Монгол Улс “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг батламжилсан жуух бичгийг гардуулав

by
2016-09-22 15:04
in Нийслэл
0
SHARETWEET

\"\"

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр \”Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас зохион байгуулж буй өндөр түвшний арга хэмжээнд оролцож, батламж жуух бичиг гардууллаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүрээнд болж буй арга хэмжээний үеэр \”Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг нийт 31 улс орон батламжилсан бөгөөд тэдгээрийн нэг нь Монгол Улс байв.

Одоогийн байдлаар \”Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг нийт 60 улс батламжлаад байгаа бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний хэлснээр энэ оны эцэс гэхэд батламжилж дуусан, хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм. Уг хэлэлцээрийг хүлэмжийн хийгээр дэлхийд тэргүүлдэг Бразил, Мексик, Аргентин тэргүүтэй улс орнууд батлаад байгаа. Хэлэлцээрийг баталсан улс орнууд эрс нэмэгдэж буй дэлхийн дулаарлыг жилд дунджаар хоёроос доош хэмд барихыг зорьжээ.

Батламж жуух бичгийг гардуулах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч дагалдан яваа хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн асуултад хариуллаа.

Сэтгүүлч: -НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд долоо дахь удаагаа оролцож байгаагаа та индэр дээрээс үг хэлэхдээ онцолсон?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Жил бүрийн намар, өвөл болдог хоёр том арга хэмжээнд Монгол Улс том ач холбогдол өгч оролцдог. Түүний нэг нь НҮБ-ын  Ерөнхий ассамблейн чуулган байгаа. Энэ чуулганд дэлхийн улс орнуудын  төр засгийн удирдлагууд оролцож, тухайн жилд өрнөсөн үйл явдал, улс орныхоо бодлогыг ярьдаг.  Монгол Улсын хувьд НҮБ бол хамгийн чухал индэр. Энэ индэр дээрээс үг хэлэх бол хамгийн чухал үйл явдал юм.

Сэтгүүлч: -Энэ удаагийн чуулганы онцлог юу байв. Өмнөх чуулгануудаас юугаараа чухал гэж таны хувьд дүгнэж байна вэ?  

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Хүн төрөлхтөн нэг баг, нэг айл, нэг гэр орон гэдэг утгаараа ирэх 15 жил яаж хөгжих вэ ямар зорилт тавих вэ гэдэг утгаараа олон жил ярьсан асуудлаа ажил хэрэг болгохоор НҮБ-ын чуулганаас тогтвортой хөгжлийн зорилтыг баталсан. Энэ зорилтод Монгол Улс өөрийн санаа бодлоо тусгасан байгаа. 17 төрлийн зорилт байдаг.  Эдгээр зорилтуудыг  хэрэгжүүлэх асуудал энэ жилээс эхлэн яригдаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт Монгол Улс мөн идэвхтэй оролцсон. 1992 оноос эхлээд Риогийн хуралд оролцож ирсэн. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн бага нөлөөлсөн орон бол Монгол. Гэхдээ эндээс хамгийн их хохирч байгаа орон бол Монгол. 

Монголд цаг агаар яаж өөрчлөгдөж байгаа, ямар хүндрэл үүсч буйг  бүгд мэднэ. Тиймээс энэ хэлэлцээрт бид идэвхтэй оролцох хэрэгтэй.  Энэхүү хэлэлцээр олон жил яригдсан.  Хамгийн гол нь хуулийн хүчинтэй хэлэлцээр болох ёстой юм. Улс орон бол бүгд л  хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх ёстой.  Парисын хэлэлцээр нь  улс орон бүрийн хууль тогтоох байгууллага болох парламентаар хэлэлцэгдэж байж хүчин төгөлдөр болно.  Энэ хэлэлцээрт  нэг баг болж, хамгийн түрүүнд хууль тогтоох  байгууллагаараа баталгаажуулсан орон болсон гэдгээ  Монгол Улс илэрхийлж батламжаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад гардууллаа. Дэлхийн  55 орон л  уг хэлэлцээрийг парламентаараа баталчихвал хүчин төгөлдөр болно. Өөрөөр хэлбэл, хүлэмжийн хий гаргадаг улс орнууд үүнийг дэмжих юм бол хэлэлцээр хэрэгжээд явна.  Тиймээс тооны хувьд хангалттай болчихлоо. Энэхүү хэлэлцээрт 60 орон  нэгдэж орсноо зарлалаа. Парисын хэлэлцээрийг Монголын шинэ парламентаар хэлэлцэж баталсан нь чухал үйл явдал болсон. Гэхдээ үүний дараа хэлэлцээрийг хэрэгжүүлэх маш олон ажил бий. Тухайлбал, хүлэмжийн хийг багасгах ёстой. Монголын хувьд  нар салхины эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлэх ёстой. Модоо тайрдгаа больж, мод тарьж ургуулах гээд асар олон ажлыг Монгол Улс хийх ёстой.

Сэтгүүлч: -Тогтвортой хөгжлийн зорилтуудыг энэ жилээс эхлэн хэрэгжүүлнэ гэлээ. Монголд тийм боломж байгаа юу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Бидэнд маш том үүрэг хариуцлага ирлээ. Эдийн засаг хямарлаа, санхүүгийн асуудал хүндэрлээ гээд тогтвортой хөгжлийн зорилтуудыг мартаж болохгүй. Хэвлэлийн эрх чөлөө,  гадаадын хөрөнгө оруулалт, зээлжих  зэрэглэл гээд тодорхой тоонууд заасан байгаа. Эдгээр тоогоо барьж явах хэрэгтэй. Түүнээс олон улсад  нэг юм яриад, тунхаг бичиг гардуулаад явснаар асуудал шийдэгдэхгүй. Тусгасан зорилтуудыг нь биелүүлэхийн төлөө ажиллах ёстой гэсэн үг.  Монголд хийгдэж байгаа бодит өөрчлөлтөөр, бодит тоогоор тогтвортой хөгжлийн үр дүн тооцогддог болохоор эргээд манай Засгийн газар, парламентад том үүрэг  хариуцлага ирж байна.

Сэтгүүлч: -НҮБ-ын чуулганд ирэхээсээ өмнө та Бүгд найрамдах Куба улсад  албан ёсны айлчлал хийсэн. Энэхүү айлчлалын чинь үр дүн юу байв?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Куба улс бол Монголын эртний анд. Монголын талаас 50 жилийн дараа албан ёсны айлчлал хийлээ. Латин Америкийн орнуудын Монголтой дипломат харилцаа тогтоосон анхны орон бол Куба. Кубын хувьд Ази тивээс анхны дипломат харилцаа тогтоосон орон бол Монгол.  Энэ утгаараа бол манай хоёр орон түүхэн харилцаатай.  Хоёр улсын хувьд эртний харилцаагаа идэвхжүүлэх сонирхол аль, алинд нь байлаа.  Тус  улстай хамтарч ажиллах боломжууд олон байна. Ялангуяа хөдөө аж ахуй, биотехнологийн чиглэлээр  болон оюутан солилцоо, аялал жуулчлал гээд олон чиглэлээр хамтарч ажиллах бололцоотой.  Мөн Кубын удирдагч Раул Кастротой  дөрвөн цаг гаруй уулзалт хийсэн.  Миний айлчлалын дараа тус улсад Японы  ерөнхий сайд, Хятадын ерөнхий сайд айлчилсан.  Ираны ерөнхийлөгч ирж байгаа гээд олон айлчлалын үүд хаалга нээгдсэн сайхан айлчлал болсон.

Сэтгүүлч: -Ерөнхий ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, үг хэлэхдээ та хүний эрх, ардчилалын тухай хөндсөн. Яг энэ сэдвээр та Куба лекц уншсан. Таны тавьсан итгэлийг  улс орны зарим  төр засгийн тэргүүн багагүй сонирхож, танаас асууж байсан гэсэн?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Кубад очсон  айлчлалтай холбоотойгоор зарим улс орны төлөөлөгчид сонирхож асууж байгаа зүйлүүд байна. Кубад  \”Зүрх бүхэн эрх чөлөөг  чимээлж цохилдог юм” гэсэн сэдвээр  лекц уншлаа. Монгол Улсад хийсэн өөрчлөлт Кубын сонирхлыг нэлээд татаж байна. Мөн Кубачууд өөрсдөө хөгжлийнхөө  замыг тодорхойлохыгн тулд хэлэлцүүлэг хийж байна. Зүйрлэж хэлэх юм бол манай 80-аад оны сүүлчийн үе шиг байна. Хувийн жижиг дэлгүүр, хоршоолол гэдгийг дөнгөж хүлээн зөвшөөрсөн эхлүүлж байна. Зөвхөн эдийн засгийн хүрээнд гэлтгүй олон асуудлыг Куба сонирхож байна.

Сэтгүүлч: -Монгол Улсын төрийн тэргүүний хувиар та БНАСУ, Иран, Кубад айлчилсан дэлхийн анхны удирдагчаар нэрлэгдэж байгаа. Энэ нь Монголыг гадаад ертөнцөд таниулахад чухал, том алхам болсон уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:  -Монголыг гадаад ертөнцөд таниулахаасаа илүү Монгол улс ямар хүсэл эрмэлзэлтэй вэ гэдгийг харуулж, улс орон маань бие даасан бодлоготой, эрх чөлөөтэй гэдгээ таниулж яваа нэг хэлбэр. Бидэнд дотроо шүүмжлэлтэй ханддаг зүйл олон байдаг. Гэхдээ бидний алдаа ч  зарим улс оронд сургамж болж байна.

ShareTweet

Related Posts

П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа
Бусад

2026-10-08 18:16
Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно
Нийгэм

2026-10-08 17:24
Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр
Онцлох мэдээ

Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

2026-10-08 16:53
}

Шинэ мэдээ

П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

by undesten
2026-10-08 18:16
0

Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

by undesten
2026-10-08 17:24
0

Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

by undesten
2026-10-08 16:53
0

Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

by undesten
2026-10-08 14:07
0

ГССҮТ: “Баавгайд бариулсан” өвчтөний биеийн байдал хүнд байна

ГССҮТ: “Баавгайд бариулсан” өвчтөний биеийн байдал хүнд байна

by undesten
2026-10-08 13:09
0

БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

by undesten
2026-10-08 13:01
0

Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орж ирсэн баавгайг нойрсуулж суурьшлын бүсээс гаргалаа

Баавгай дайрч нэг иргэн амиа алджээ

by undesten
2026-10-08 12:45
0

С.Цэнгүүн: Сайд нар төсвийн тодотголоос ₮23 тэрбумыг хасаж болохгүй, аль хэдийн зарцуулчихсан гэх ноцтой мэдэгдэл хийж байна

С.Цэнгүүн: Сайд нар төсвийн тодотголоос ₮23 тэрбумыг хасаж болохгүй, аль хэдийн зарцуулчихсан гэх ноцтой мэдэгдэл хийж байна

by undesten
2026-10-08 12:33
0

БНХАУ-аас хууль бусаар орж ирсэн байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний эсрэг вакциныг 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар болсон

by undesten
2026-10-07 15:12
0

ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

Төсвийн зарцуулалтыг хянан шалгах түр хороо байгуулах бичигт 47 гишүүн гарын үсэг зурлаа

by undesten
2026-10-07 14:23
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай