Оюутолгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болох Б.Бямбасайхан,
Д.Ганболд, Ч.Отгочулуу нарыг чөлөөлж, \”Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх
захирал Б.Мөнхбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ч.Алтаннар
нарын хүмүүсийг томилоод байгаа билээ.
Гүйцэтгэх захирал ТУЗ-д орж байж удирдах эрх мэдэл нэмэгдэнэ. Харин
Н.Багабандийн хувьд өмнө нь ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан тулхтай улс төрч.
Тэгвэл Ч.Алтаннар гэх залуу хаанаас гараад ирэв гэж асуух хүмүүс цөөнгүй гарч
ирж байна.
Ч.Алтаннарыг Монгол-Германы ашиг малтмалын их сургуулийн захирлаар, мөн
Оюутолгой компанид тодорхой хугацаанд ажиллаж байсан гэхээс өөр тодорхой
мэдээлэл алга. Тиймээс л хэн нэгний цүнх баригч уу, эсвэл мэдлэг чадвартай
нэгэн үү хэмээн эргэлзээ хөвөрсөөр байгаа юм.
Гэтэл эх сурвалж түүнийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн гэдэг мэдээллийг
өгөв. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол хадам ээж хүүдээ нинжигтэй зан гаргажээ
гэхээс өөр юу гэх вэ. Ер нь Оюутолгой компанийн ТУЗ-д мэдлэг чадвартай гэхээсээ
улс төрийн зорилго бүхий хүмүүс л томилогдох нь энгийн ойлголт болж.
Энгийн ойлголтыг МАН ч давтаж, төрийн албыг төрлийн алба болгох их аян
үргэлжилсээр.
Шар хүү
Үндэстэн агентлаг