Ebarimt-аар хүсэлтээ илгээсэн иргэдийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг иргэдийн дансанд орж эхэлжээ.
“Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааны ногдол ашиг иргэдийн дансанд орж эхэлсэн. Үнэт цаасны компанид арилжааны банкны дансаа бүртгүүлсэн иргэд хамгийн түрүүнд ногдол ашгаа хүлээн аваад байгаа юм.
Харин “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг аваагүй иргэд хүсэлтээ ebarimt сайт болон аппликейшн ашиглан баталгаажуулалтаа хийх юм. Ингэснээр ногдол ашгийг иргэн таны баталгаажсан данс буюу ebarimt-д бүртгэлтэй дансанд ажлын гурав хоногт багтан шилжиж буй.