Эрдэнэс Тавантолгой ХК 2023 онд 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж Монгол Улсын 3.5 сая иргэнд 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилах боломж бүрдсэн.
Компанийн 2023 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газар хяналт хийж зөрчилгүй болохыг тайлагнаснаар өнөөдрөөс эхлэн 1072 хувьцааны ногдол ашиг иргэдийн дансанд орж эхэллээ.
1072ш хувьцаатай бол 256,656 төгрөг
1063ш хувьцаатай бол 254,482 төгрөг
772ш хувьцаатай бол 184,816 төгрөг
750ш хувьцаатай бол 179,550 төгрөг
536ш хувьцаатай бол 128,318 төгрөг таны дансанд орно.
Эх сурвалж: ЭТТ