Мөстлөгийн үед амьдарч байсан баавгайн бүтнээрээ хадгалагдан үлдсэн олдворыг Оросын Арктик дахь цаа бугачид олжээ.
Баавгай Оросын зүүн хойд хэсэгт орших Ляховскийн арлууд дээрхи мөнх цэвдэг хайлснаар илэрчээ.
Шүд, хамар нь бүрэн бүтэн тул уг баавгай нь 22,000 – 39,500 жилийн өмнө амьдарч байсан хүрэн баавгайн төрөл зүйл гэж үзжээ.
Энэхүү олдворыг Якутск хотын Зүүн-Зүүн Холбооны Их Сургуульд (NEFU) судлахаар болжээ.
“Энэхүү олдвор нь бүрэн хадгалагдан үлдсэн бөгөөд дотор эрхтэнүүд нь бүгдээрээ, хамар нь ч бүтнээрээ байна. Өмнө нь зөвхөн гавлын яс болон бусад яснууд нь л олддог байсан. Энэхүү олдвор нь дэлхий дахинд маш их ач холбогдолтой юм” гэж доктор Григорьева хэлэв.
Сүүлийн жилүүдэд Оросын Сибирийн өргөн уудам нутгаар мөнх цэвдэг хайлж арслан заан, ноосон хирс, унага, хэд хэдэн төрлийн чоно, агуйн арслангийн зулзаганууд гэх мэт томоохон нээлтүүд хийгдэж байна.