Оросын сайтад нэгэн сэрэмжлүүлэг мэдээ гарсныг хүргэе.
\”Alliance Francaise Irkutsk” /Эрхүү дэх Францын холбоо/ байгууллагын тэргүүн асан, Францын Гадаад хэргийн яамны ажилтан Жон Барберо гэгч Монголд нуугдаж байж магадгүй аж. Тэрбээр бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, садар самуун үйлдлийг бусдад тарааж сурталчилсан хэрэгт буруутгагдаад байхдаа оргон зайлжээ. ОХУ-ын Эрхүү мужийн Холбооны хорих газраас мэдээлснээр, түүнийг эхний ээлжинд гэрийн хорионд оруулан хэргийг нь шалгаж эхэлжээ. Гэсэн ч энэ үеэр Жон Барберо гэгч Франц эр зугтсан бөгөөд Улаанбаатар уруу явсан байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм байна. Албаныхны хэлснээр, Жон Барберог гэртээ байгаа гэдгийг мэдэгдэж байдаг тусгай электрон бугуйвчнаас энэ сарын 11-нд дохио ирэхээ больжээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр энэ сарын 11-нд гэрийн хорионоосоо гарсан байна. Удалгүй цагдаагийн ажилтнууд Жон Барберогийн гэрт нэвтрэхэд тэрбээр гэртээ байгаагүй бөгөөд зугтсанд буруутгажээ. Мөн түүнд зүүсэн тусгай бугуйвч ямар ч дохиогүй хэвтэж байхыг олжээ.
Үүнээс 10 хоногийн дараа Жон өөрийгөө хаана байж болзошгүй тухай мэдээллийг цахим хуудастаа оруулсан байна. Тэрбээр сошиал сүлжээнд хоёр пост оруулсан ба тэрхүү постноос түүнийг Улаанбаатарт байж магадгүй хэмээн үзжээ. Гэхдээ тэдгээр постыг Жон өөрөө оруулсан уу, эсвэл нэг нэгэн түүний өмнөөс оруулсан нь уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм байна.
Төгс