Манай улсын аль ч салбарт төсөл, хөтөлбөр, зээл, буцалтгүй тусламжийг хэрэгжүүлдэг газруудын нэг нь Азийн Хөгжлийн Банк. Энэ дагуу хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, зээл тусламжийнхаа хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хүний хөгжлийн төлөө салбар яамтай хамтран хийж хэрэгжүүлэх зүйлсийг Азийн Хөгжлийн Банкны зүгээс судалж танилцаж байгаа юм.
БСШУС-ын сайд энэ дагуу тулгамдсан асуудал болон цаашид хийж хэрэгжүүлэхээр зорьж байгаа төлөвлөгөөнийхөө тухай товч танилцуулсан юм. Ингэснээр судалгаа хийж хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх арга замыг хайна гэдгээ Азийн Хөгжлийн Банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез уулзалтын үеэр мэдэгдэв. Тэд сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчинд илүү анхаарах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.