Долоохон настай хүү бусдын гарт
амь насаа алдсан хэрэг Дорнод аймаг гарсан. Энэ хэргийн талаар дөнгөж сая
ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн
дарга Б.Баатархүү \”2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн
сумын цагдаагийн газарт \”7 настай Т гэгч цахилгаанд цохиулсан байдалтай байна”
гэсэн дуудлага ирсэн. Энэ дагуу цагдаагийн шуурхай бие бүрэлдэхүүн ажилласан
байна. Хүү 2016 оны 9 дүгээр сарын 7-ны
өдөр таалал төгссөн. Дорнод аймгийн цагдаагийн газраас хэргийн газар урьдчилсан
байдлаар шалгалт явуулахад хохирогчийн эцэг Ц-тэй дотно харилцаатай 1992 онд
төрсөн С гэгч бусдад захиалга өгсөн байж болзошгүй. гэв.
Хүүгийн амь насанд хүрсэн
этгээд нь 1998 онд төрсөн Дорнод аймгийн иргэн бөгөөд өмнө ял шийтгүүлж байсан нэгэн аж. Мөн С-ээс 200 мянган төгрөг авч
хүүг гар утасны цэнэглэгч утсаар хоолойг нь боосон гэдгийг эх сурвалж хэлж байна.
Гэмт хэргийн захиалагч С болон
хэргийг үйлдэгч нарыг саатуулан шалгаж байгаа гэв. Эх сурвалжийн мэдээлж
байгаагаар хүүгийн эцэг Ц \”Хүү маань байгаагүй бол чамтай гэрлэх байсан юм” гэх
шалгаанаар гэрлэхээс татгалзсан байна. Тиймээс С бусдад захиалга өгч хүүг нь
хөнөөлгөсөн гэж мэдээлж байна.
Үндэстэн агентлаг