Монголын багш нарын баярыг тохиолдуулан МУИС-ийн Номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа “Ховор ном, монгол бичгээр хэвлэсэн бүтээлийн үзэсгэлэн”-г нийтэд толилуулахаар зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэнгийн зорилго нь МУИС-ийн номын сангийн ховор ном, монгол бичгийн бүтээлийг сурталчлах, судалгааны эргэлтэд оруулах, хувь хүмүүсийн гар дээр байгаа ховор ном, бүтээлийг илрүүлэх, сан хөмрөгөө ховор номоор баяжуулахад оршино.
Үзэсгэлэнгийн үеэр дараах үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.
- МУИС-ийн номын сангийн ховор ном, монгол бичгийн бүтээлийн танилцуулга
- Зохиогчид, хувь хүмүүсийн гар дээр байгаа ховор ном, гар бичмэлийн танилцуулга
Хэрэв та ховор ном, гар бичмэлээ үзэсгэлэнд тавьж сурталчлах, борлуулах хүсэлтэй бол МУИС-ийн Номын сангийн Ховор ном, монгол бичгийн уншлагын танхимд хандан 77307730-1425, 88182699 утсаар эсвэл oyunaa88182699@gmail.com хаягаар бүртгүүлнэ үү.
Хэзээ, хаана: 2020.10.12-14 ний өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд МУИС-ийн номын сангийн Ховор ном, монгол бичгийн уншлагын танхим буюу 101 тоотод болно.