“Твиттер алуурчин” хэмээн нэрлэгдсэн япон эр Такахиро Ширайши нь 2017 онд амьдардаг байрнаас нь хүний биеийн хэсгүүд олдсоны дараа баривчлагдаж байв.
Тэрбээр Лхагва гарагт Токио хотод болсон шүүхийн үеэр хэлэхдээ “өөрт нь тулгаж байгаа бүх зүйл зөв” гэжээ.
Гэвч түүний өмгөөлөгчид нь түүнд оноосон ялыг хөнгөлөх хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Учир нь амиа алдсан хүмүүс нь залуугаар алуулахыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа аж.
Ширайши нь хүн амины хэрэгээр дүүжлэх ял авах магадлал өндөр байгаа билээ.
Шүүхийн хурал олны сонирхлыг ихээр татсан бөгөөд лхагва гарагт болсон анхны сонсголыг үзэхийн тулд 600 гаруй хүн 13 хүний суудалтай газар цугласан байжээ.
Юу болсон бэ?
Яллагдагч нь 2017 оны 3-р сард амиа хорлох хүсэлтэй эмэгтэйчүүдтэй холбоо барих зорилгоор твиттер хаяг нээсэн байна.
Түүний хохирогчдын найм нь эмэгтэйчүүд байсан бөгөөд тэдний нэг нь 15 настай байв.
29 настай залуу хохирогчдодоо үхэхэд нь тусалж чадна гэж хэлдэг байсан ба зарим тохиолдолд өөрийгөө тэдний хажууд ч өөрийгөө алж чадна гэж хэлдэг байсан байна.
Түүний Твиттер профайлд “Би шаналж байгаа хүмүүст туслахыг үнэхээр их хүсч байна. Надад хэзээ ч хамаагүй DM [шууд мессеж] илгээнэ үү.” гэсэн пост байдаг байжээ.
Цагдаа нар залуу эмэгтэйг алга болсон хэргийг шалгаж байх үеэрээ хэргийн анхны сэжүүрийг олсон ба Зама хотод байрлах түүний байшинд мөрдлөгөөр очсон бөгөөд тэнд хэсэг хэсгээр нь салгасан алга болсон эмэгтэйн биеийн хэсгүүд байхыг анх олжээ илрүүлжээ.
Түүний өмгөөлөгчид “Хохирогч нар харилцан тохиролцож алуулсан” учир түүний ялыг бууруулах ёстой гэж үзэж байгаа боловч яллагдагч үүнтэй санал нийлэхгүй байгаа тухайгаа сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.