Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Мөнгөн дэвсгэртийн хэмжээ ихсэх үү. 50, 100 мянгатын дэвсгэрт гаргах уу” хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс асуув.
Үүнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Манай мөнгөн дэвсгэртийн хамгийн том нь 20,000 төгрөг. 20 мянгыг ам.долларт шилжүүлэх юм бол 7 ам.доллартай тэнцэнэ. Ингээд харахаар манай мөнгөн тэмдэгтийн номинал бага байгаа юм. Тиймээс Монголбанкнаас мөнгөн дэвсгэртийн хэмжээг нэмэх боломжтой гэж харж байгаа. Энэ талаар тодорхой санал гаргая гэдэг байр суурьтай байгаа” гэв.