Реппер Nelly “Dancing With The Stars” шоунд оролцож байгаа бөгөөд түүний шоуны үеэр өмссөн гутал олны анхаарлыг ихэд татаж байна. Тэрээр шоунд зориулж, жордан брендээр тусгайлан бүжгийн гутал хийлгэж өмссөн байна. Спортын гутлыг цэнгээнт бүжгийн таазан дээр харах сонирхолтой л юм. Магадгүй жордан бренд Nelly-гээр дамжуулж, цэнгээнт бүжгийн салбарт хөл тавьж байгаагаа мэдэгдсэн ч байж болох л юм.