Холливуудын нэрт жүжигчин Брэд Питтийг амиа хорлосон гэх мэдээлэл фэйсбүүк хуудсаар тархсан байна. Жүжигчин эр эхнэр Анжелина Жолигоос салсаныхаа дараа нойрны эмийг хэтрүүлэн хэрэглэж амиа егүүтгэсэн хэмээн өөрийнх нь фэйсбүүк хуудаст ийнхүү бичсэн талаар \”www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэгвэл уг мэдээлэл худлаа цуурхал болохыг \”Ройтерс” агентлаг мэдээлж \”Брэд Питтийн нийгмийн сүлжээнүүд хакерын дайралтад өртсөн болохыг менежер нь баталсан” гэж дамжуулсан байна.
Фэйсбүүк дэх мэдээллийг сайтар нягтлахгүйгээр \”FOX news” жүжигчин эрийг амиа хорлосон хэмээн мэдээлсэн байна. Уг мэдээллээс болж Брэдийн олон мянган шүтэн бишрэгч фэйсбүүк, твиттер зэргээрээ эмгэнэл илэрхийлжээ.
Б.Дэлгэрцэцэг
shuud.mn