Монгол улс “Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага” /ФАТФ/-ын саарал жагсаалтаас гарсан талаар Гадаад харилцааны сайд Н.Энхтайван мэдэгдлээ.
Тэрээр өөрийн нүүр номондоо “Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ 10 дугаар сарын 6-нд гаргав” гэжээ. Монгол Улсад хяналт, шалгалт хийхээр өнгөрөгч долоо хоногт ОХУ, АНУ, БНХАУ, ИБУИНВУ-ын төлөөлөл бүхий шинжээчдийн баг ирсэн бол бусад гишүүн улс орны төлөөлөгчид хяналт, шалгалтад цахимаар оролцсон юм.
Энэхүү шалгалтын дүнд Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд байгаа стратегийн дутагдлаа арилгасан гэж үзэж саарал жагсаалтаас гаргахаар шийдвэрлэсэн байна.
Монгол улсын хувьд “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоондоо стратегийн дутагдалтай улсын жагсаалтад” 2019 оны 10 дугаар сард ороод байсан юм.